CAPЫН ЮМHAACАА AMCУУЛААД Л ХҮНИЙ НӨХӨР БУЛААЧИХДАГ ЮМ БАЙНА…

CAPЫН ЮМHAACАА AMCУУЛААД Л ХҮНИЙ НӨХӨР БУЛААЧИХДАГ ЮМ БАЙНА…

Бохир гэдэг нь сарын тэмдэгээ өөр юманд найруулаад уулгасан байна гэсэн үг. Тэгэхээр эр хүний сэтгэл өөрлүү нь тэмүүлдэг болдог юм байна. Тийм арга чарга, хараал ч гэх юм уу дом маягийн зүйл байдаг бололтой. Тэгээд би одоо яах ёстой вэ гэхэд нөхрөө буцаад ирүүлэхэд тун хэцүү. Гэхдээ тэр хүүхэнд өөрт нь их муу. Сайхан амьдарч чадахгүй ээ гэж байна. Ёооё би юу сонсчихвоо! Тэр хүүхэн өөрөө хүүхэдтэй юм гэсэн. Яагаад үртэй хүн байж, хүний үрийг ингэж элэг бүтэн хайраас салгах гээд байгаа юм бол. Тэр хүн эх хүн мөн үү. Нөхөр бид хоёр энэ найман жилийн хугацаанд хаа ч явсан хамт, их жаргалтай хосууд байсан. Бие биедээ маш их хайртай гэтэл… Үнэндээ би та бүхнээс би одоо яах вэ гэж асуух гээгүй юм шүү! Би өөрөө энэ бүхнийг эцэслэхээр шийдчихсэн. Би хол явахаар шийдсээн.
Зүгээр л танихгүй хүнд өөрт ямар байгаагаа хэлж сэтгэлээ уудлах гэж л энэ бүхнийг бичиж сууна. Хүмүүс яагаад ийм амархан бууж өгч байгаа юм болоо гэж гайхаж, намайг чамлаж магадгүй. Гэхдээ нөхөр маань надаас дэндүү хол явчихаж, тэр эмэгтэйг бүр гэрийнхэндээ танилцуулсан байна лээ. Тийм болохоор би Монголд өөрийнхөө шаналж, ямар эвгүйгээр хаягдаж байгаагаа хэнд ч харуулмааргүй санагдаад.
Дөрөвхөн сартай охиноо мээмнээс нь гаргаад харийн нутаг явлаа. Харь газар ажиллаж өөрийгөө завгүй байлгаж байгаад энэ хар дарсан бүхнийг мартахыг хичээнэ. Харин бяцхан охиноо удалгүй татаж аваад харь газар хамтдаа амьдрана л гэж бодож байна даа. Эмэгтэйчүүд минь та өөрөө хэдий гоё сайхан байлаа ч, өөр хачин халтар хүүхэн хань нөхөрт чинь бохироо өгөөд л булаагаад авчихдаг юм байна шүү! Надад энэ аймар явдлыг даван туулах зоригийг зөвхөн охин минь л өгч байна. За олон юм нуршаад яахав. Миний ирээдүй тун удахгүй эхэллээ.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн