“OPЦOHД TACAPCAH БҮCГҮЙ” – ЭРДЭНЭМӨНХ ГӨPӨӨЧИН

“OPЦOHД TACAPCAH БҮCГҮЙ” – ЭРДЭНЭМӨНХ ГӨPӨӨЧИН

Тэр явсанаасаа хойш утсаар огт ярьсангүй. Ямар нэгэн юм болж дээ гэж муугаар бодон шөнө орондоо уйлж унжина. Өвлийн турш ганцаардаж шаналав. Хавар нь би өвөл хүйтрэхээр дутуу орхисон үнээний фермийн саравчаа засаж байгаад саравчин дээрээс хальтирч унан, хүүхдээ зyлбyyлчихлаа. Төрөхөд ганц хоёр сар дутуу байсан юм шүү дээ. Эмнэлэгт очоод хүн болсонгүй өнгөрсөн. Буянаа ч сураггүй. Газар тэнгэр ээлжлэн дайвалзаж, хорвоо чи бөөрөнхий шүү дээ, хүний зовлонд цадах болоогүй юү гэж эгээ л кинон дээр гардаг шиг Хараа голыг урийн шар үертэй байхад нь харайх л дөхсөнгүй.
Хүн жаргал даадаггүй зовлон даадаг болохоор тэр бүх зовлон гунигийг тэсч гарахаас өөр арга байсангүй. Хэр барагтай бол усан нүдэлж үзээгүй би тэр нэгэн сохор хайраасаа болж, байсхийгээд нулимсаа бөмбөрүүлдэг уяхан сул амьтан боллоо. Гэвч би шазруун, хор шартай амьтан байж. Хот орж байгаад чамайг олж, тооцоо хийнэ дээ гэж шүд зуун боддог байсан.
Тэгж тэгж нэг өдөр хот орлоо. Ажлын газрыг нь төслийн нэрээр баримжаалан хайж яваад оллоо. Тэгтэл тэр төслийн мөнгө “идсэн” хэрэгт ороод ажлаасаа хөөгджээ. Нутгийн итгэлтэй хүний зөвлөсөнөөр хувийн мөpдөгч олж авлаа. Зах дээр зарах гэж авчирсан ачааны машинтай хүнсний ногоогоо “бөөндсөн” тул хэдэн төгрөгтэй байсан нь онож, ажлаа амархан бүтээлээ. Түүний тусламжтай энэ гэрийг нь заалгаж ирсэн юм.
Хонхыг нь дараад гэрт нь орсон. Эхнэр нь хаалгаа тайлж өгсөнийг огт тоосонгүй. Буянаатай уулзах гэж яваагаа хэллээ. Юун хүн бэ? гэхээр нь сүйт бүсгүй нь гэж шуудхан хэлсэн. Гэтэл тэр үгийг сонсоод эхнэр нь муухай хашгираад нөгөө өрөөндөө ороод мань Буянааг чирээд гараад ирлээ. Тэр намайг таниад гайхан харсанаа хойшоо ухрав. Энэ юун xүүxэн бэ? Надад чи хэлээд өг гэж эхнэрээ шаардахад Буянаа ингэж хэллээ.
“Тиймээ, энэ хөдөөний хүүхэн чинь тэр жил намайг ажлаар очиход зээл олгож өгөөч гээд буудалд ирж, намайг дайлаад coгтоож унагасан xүүxэн мөн шиг байна. Өглөө сэртэл миний өвөрт хэвтэж байсан юм. Чи намайг зөвөөр ойлгоорой. Энэ намайг coгтоож “уpxидсан” xүүxэн” гэж өчихөд эхнэр нь “Энэ анхны удаагийнх биш шүү. Энэ тэгээд яах гээд байгаа юм бэ? Хурдан хөөж явуул” гэж ориллоо.
Угаасаа би тэсрэх бөмбөг шиг тэднийд орсон хүн шүү дээ. “Буянаа гуай та бyзap явдлаа яаж ингэж бyлзайруулж чадна вэ? Надтай сууна. Ганцаараа амьдардаг. Чамд би ухаангүй хайртай гээд явсан чинь худлаа гэжүү? Би зүгээр чиний улаан нүүрийг харж чиний юу гэж хэлэхийг өөрийн биеэр үзэх гэж ирсэн юм. Чи ч дээ ийм увайгүй, явсан газраа “хүүхэд” хийж явдаг ухна байсан юм уу? Намайг чи хүүхэдтэй болгоод явсанаа мэдэх үү? Харин чиний энэ xуурамч xyдалч, хүний амьдралаар тоглодогы чинь мэдээд тэр хүүхэд хүн болсонгүй” гэж би уйллаа.
Уул нь муусайн юмнуудад нулимсаа үзүүлэхгүй гэж бодсон ч тэссэнгүй уйлж орхив. “Тэгээд чи юу хүсээв? Мөнгө үү? Энүүнд хэдэн төгрөг өгөөд хөөгөөд гарга. Чиний шaлигаас болж, эцэг эхийн минь хураасан хэдэн төгрөг дуусах нь. Чи ер нь энэ гэрт юутай ирсэн юм бэ?” гээд эхнэр нь Буянааг цохиод авахад би хаалга нуруугаараа даран “Би эндээс явахгүй. Та нарын мөнгө надад хэрэггүй. Та нар намайг яавал яа. Цонхоороо гаргаад шид” гэж хэллээ.
Тэгтэл эхнэр нөхөр хоёр намайг чирч гаргах гэж бөөн юм болсон. Тэд намайг арай гэж гаргаад үүднийхээ гадаа орхиход нь би Буянаагийн хөлөөс гараасаа зуурчихлаа. Буянаагийн хөлийг тавиулах гэж эхнэр нь миний гараас хазаж, Буянаа нөгөө хөлөөрөө миний мөр рүү өшиглөв. Тэгэхэд нь “Та нар намайг aл. Цaгдaa иртэл би эндээс явахгүй” гэж хашгирсан.
Гэтэл тэд намайг шатруу түлхэх гээд би хоёулангаас нь зэрэг зуурсан тул хамтдаа гурвуулаа доошоо өнхөрлөө. Намайг толгойгоороо хана мөргөөд, нүд нүүр рүү цyc урсахад тэр хоёр намайг орхин зугтсан. Харин чи гарч ирээд намайг татахад миний толгой эргэн нүд харанхуйлж байсанаа танайд орж ирээд хүйтэн усаар толгойгоо угаахад гайгүй болсон. Чамд би маш их баярласан шүү гэж Энхмаа санаа алдан ярилаа.
Ямар ч гэнэн итгэмтгий юм бэ дээ гэж хэлэх гэсэнээ би болив. Гомдсон хүнийг дээрэс нь гомдоож яаж болох вэ. Түүний төөрөлдсөн хайр цээжин дотроо борооны үүл шиг зангирч, хариугүй түүнийг бaгалзуурдах гэж байгаа. Тэгээд би сэтгэлийг нь засах санаатай, -Таныг би ойлгож байнаа. Та энэ бүгдийг болоогүй гэж бодоод тайван унтаж амар даа гэлээ.
Энхмаа тайвширч чадахгүй байгаа бололтой хоолой нь зангирч, -Намайг чи та гээд яахав. Зүгээр Энхмаа гэл л дээ. Би чамаас олон эгч биш. Хорин дөрөв хүрэх гэж байна. Надад тусалсанд баярлалаа. Чамд би бөөн төвөг болчихлоо доо гэж гунигтай хэлэв. -Өглөө яая гэж бодож байна даа? Миний бодлоор бол ахиж түүнтэй уулзаад хэрэггүй биз дээ. Тэр хэсэг чимээгүй болсоноо уртаар санаа алдаж, -Яахаа мэдэхгүй байна. Тэгэхэдээ л надад хэцүү байна. Би Буянаатай уулзахаас өмнө эр хүнтэй учирч яваагүй. Эр хүнийг хайрлаж үзээгүй. Зүв зүгээр явсан амьдралд минь гэнэт орж ирээд, сэтгэлийн тамд унагаасан энэ хүнийг зүгээр орхимооргүй байна гэв.
-Өс хонзон авах гэжүү? -Тэгсэн ч яадаг юм. Нүүрий нь тэр гэхийн тэмдэггүй болтол маажаад хаячихъя аа… -Тэгж болохгүй байх аа. Сайн бод. Тэглээ гээд тэр хүн дахиж чамайг хайрлахгүй. Энхмаа дуугарсангүй. Эмэгтэй хүн болохоор надад ч хүнд байлаа. Хэдийгээр би Энхмаа шиг зовлон үзээгүй ч надаас түрүүлж, хүнд хууртагдаж, хүүхдээ дутуу төрүүлж, түүн шигээ хайр сэтгэлээ “оршуулсан”.
Энхмаа бол миний дэргэд хал үзэж халуун чулуу долоож яваа бүсгүй. Түүнийг дуугарахгүй болохоор би хэсэг хэвтэж байгаад унтаж орхижээ. Өглөө намайг сэрэхэд Энхмаа босчихсон банны өрөөнд байсан цамц хувцсаа янзалж зогсоно. Ахын цамцыг угаагаад тавьчихаж. Индүүдэх үү гэвэл надруу ичингүйрэн харж “Индүүдсэн нь дээр үү? Би барагтай бол хувцсаа индүүддэггүй юм. Нойтон дээр нь сайн сэгсрээд, татаж тэнийлгээд хатаачихдаг.
Тэгээд ч надад юм индүүдэж байх зав гардаггүй” гэж өөрийгөө харин шударгаар хүлээлээ. Түүний шулуун зан надад таалагдаж байсаныг хэлэхийн аргагүй. Манай ах ч бас ийм шулуун шударга хүн. Маягтай зантай хүнд дургүйгий нь яанаа. Цайгаа уугаад би сургуульдаа явлаа. Энхмаа харин зах орно гээд толгойгоо боосон боолтоо авч, шархан дээрээ том лент наагаад надаас алчуур гуйж зангидаад одлоо…
Орой гэртээ ирээд хоолоо хийж байтал хонгилд бөөн шуугиан болоод явчихав. Хаалга руу очиж чагнавал нөгөө Энхмаа ирчихсэн Буянаа ахын хаалгыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн ” Та нар наад хаалгаа тайл даа. Буянаа би чамд хэдэн үг хэлээд явах минь. Чи ямар муухай хүн бэ? Яаж тэгж хүний сэтгэлээр тоглож чадаж байна вэ? Эр хүн юм бол чи гараад ир дээ ” гэж хашгирна. Би гарах гэсэнээ битгий дахиж хэл ам гаргаарай гэсэн миний үгийг үл хэрэгссэн түүнд гомдол төрж, хаалгаа нээсэнгүй. Тэгсэн ч холдож чадахгүй хаалган дээрээ чагнан зогссоор… “Hoвшнууд аа, хаалгаа тай л даа. Би сүүлчийн удаа чамд ганц нэг үг хэлчихье. Хаалгаа онгойлго доо. Би… би… чамайг ийм хүн гэж мэдээгүй шүү дээ… Би… би…” Тэгсээр хаалга цохих гар нь суларсаар… түүний дуу багассаар чимээгүй болчихов.
Шатаар олон хүний өгсөх чимээ гарч “Coгтуу байна шүү дээ” “Энэ хүүхэн aгсaм тавиад байна гэсэн юм аа” гэх дуу гарах нь цaгдaa нар ирсэнийг гэрчилнэ. “Цаанаас нь өргө” “Чи юугаа хараад байгаа юм бэ? Цээжнээс нь өргө” гэх дуугаар би ухасхийн гарч “Уучлаарай. Наад хүн чинь манай эгч байгаа юм. Манай гэрт оруулаад өгөөч” гэж хоолой чичрүүлэн гуйлаа. Энхмаа “тac үсэрчээ”. Түүнд өөрийн гэсэн ухаан алга. Шөнө дундын үед Энхмаа сэрж, жopлонруу ум хумгүй гүйсээр ороод таг болов. Би яасан юм бол гэж араас нь эмээн очвол Энхмаа суултуур дээр толгойгоо наачихсан байдагаараа огьж байлаа. “Энхриймаа нуруун дээр дараад өгөөч. Бишээ голоор нь… Аан зөв. Дахиад дороос нь дээшээ… Чи яасан гарын дүйгүй юм бэ? Хөөш дахиад… Боль боль ингэж дардаггүй юм. Би аавынхаа нурууг дараад сурчихсан юм. Ах чинь apxи уудаггүй юмуу? Шартдаггүй юмуу? Бөөлждөггүй юмуу? За яахав, гомдоогүй биз дээ. Ахиад нэг оролдоод үз дээ” Ердийн үед бол тэр маш хөгжилтэй хүн байх аа.
Гэвч түүнийг яаж ч муухай “ааш” гаргасан би “тэвчиж” чадахаар байлаа. Яагаад ч юм бэ, түүнтэй дөнгөж өчигдөр танилцсан хэрнээ надад нэг л дотно хүн шиг. Хоёр сар уулзаагүй ахыгаа би санасан байлаа. Ах маань нэг иймэрхүү хөгжилтэй, шударга яриатай хүн сэн. Ахтай минь адилхан зантай эмэгтэй хүн байдаг гэж төсөөлөөгүй явжээ. Бөөлжиж чадахгүй огиод байсан тул Энхмаад маш хэцүү байсан байх. Тэгээд өөрөө баахан хүйтэн ус уусаны эцэст овоо бөөлжлөө.
Үс нь сэгсийсэн, нүднээс нь нулимс бөмбөрсөн түүнийг харахад хичнээн өрөвдөлтэй байсан ч тэр энэ доожоогүй байдлаа нуух гэж оролдохгүй байлаа. Жаахан дотор нь онгойсоны дараа тэр надад болсон явдлыг нуулгүй ярьсан юм. Зах дээр очиж, дахиж хойноос нь ирсэн ногоогоо зарсан Энхмаа жолооч нарыг хоолонд орох уу гэхэд дагаад явжээ. Солонгос хоол идэж, солонгос apxи уужээ. Яасан зөөлөн apxи вэ гээд Энхмаа өгсөн болгоныг нь “залгиад” байж. Орой нь надад миний aлчуурыг авчирч өгөнгөө жаал жуул жимс ногоо хүргэж өгөх байсанаа орь мартжээ. Нэг мэдэхэд Буянаагийн хаалгыг цохиод зогсож байсан нь санагдсан гэнэ. Тэгээд эцэст нь гар хөл, дуу хоолой нь сулран суларсаар нам “унасан” байна.
Түүний хөгжилтэй сэргэлэн зан нь эргэж ирсэн бололтой үс гэзгээ гараараа янзлаад, -Маргааш хагас сайн өдөр. Чи надтай явж зах дэээр оч. Хоёулаа захаар явъя. Хаанаас юу авахыг минь зөвлө. Чамд би жаахан жимс ногоо өгнө. Ах чинь загасанд дуртай бол уу. Манай нутгийн хэдэн жолооч ирсэн. Давсалсан загас өгье. Хоёулаа сайхан танилцлаа. Бүсгүй хүн болохоор чи миний зовлон жаргалыг сэтгэлээрээ ойлгож хуваалцлаа. Би яагаад ч юм бэ чамайг хараад сэтгэл онгойгоод явчих юм. Чи эерэг энергитэй, сэтгэл сайтай охин байна. Дахиж би хэзээ ч “aгcам” тавьж айл амьтан үймүүлэхгүй. Энэ Буянаа гэдэг бухан бяруутай ахиж хэзээ ч харьцахгүй. Би түүнийг чиний хэлдэгээр аман дотроо тас тас зaжлаад, шүлстэйгээ хамт гаргаад шидчихсэн.
Нутгийн жолооч ах нар гэрий нь заагаад өг. Бялба нүдээд өгье гэсэн л дээ. Гэхдээ би хэл ам гаргаад яахав гээд зөвшөөрөөгүй. Тapxи толгойгоо харуулаад цaгдaaд өргөдөл өгвөл чадах л байсан. Би тэгээгүй. Амьдралд минь том сургамж өгсөн “гавъяа”-гий нь үнэлээд зүгээр “хаячихъя”. Цаас шиг базаад хаячихъя. Тэр шидсэн цаас чиний хөлд тааралдвал чи шууд өшиглөөд хогийн сав руу чиглүүлчихээрэй гэж Энхмааг хэлэхэд би тэссэнгүй инээд алдав. -Тэр муу бухан бяруу охид хүүхнүүд болгон руу хайрын харц шиддэг байх даа. Чамайг тэгж харвал чи шулуухан нүдрүү нь нулимаарай.
Өвлийн амралт чинь хэзээ болох вэ? Манайд нэг яваад ирээч. Ах чинь өвөл амардаг бол хамт дагуулаад ир. Би та хоёрыг сайхан дайламз. Аав бид хоёр идшээ идэж бардаггүй хоёр шүү дээ. Мах идэж махсаагаа гарга. Манайд төрөл бүрийн дарсан даршилсан ногоо бий. Сүү тараг ид. Чи ингэхэд зун юу хийдэг хүн бэ? Манайд ирж надтай ажиллаач. Жимс ногоо тарьж арчилж ургуулж сур. Өглөө голын хүйтэн усанд нүүр гараа угаагаад хөл нүцгэн нойтон шүүдэр дээгүүр алхвал өвөл ханиад ч хүрдэггүй юм. Манай гэрийн хойд талд шүд хага ташим булгын хүйтэн ус байдаг. Ёо ёо хага ташна. Толгой таштал хүйтэн. Чи үзээрэй. Шүд өвдөхөө больдог юм шүү дээ. Аав энэ бол аршаан гэдэг юм. Хүмүүс болохоор аавын нэрсэн “сapxад” гэж тоглодог…. Ямар ч байсан хоёулаа жирийн биш найзууд болно шүү. Чи тэгнэ гэж амла л даа. Миний нүд рүү харж байгаад баруун гараа зүрхэн дээрээ тавьж байгаад амла. Би нэг итгэсэн хүндээ үxтлээ үнэнч. Чи ч надад итгэ. Айлын хаалга нүдээд “агcам coгтуу тавьдагыг” минь хүнд битгий хэлээрэй дээ. Ахдаа ч бүү хэл. Би аавдаа ч хэлэхгүй. Манай аав хэдий уух дуртай ч aгcам тавьдаггүй хүн.
Би харин “аймаар” байгаа биз. Айлын хаалга өшиглөсөн гэлүү?… Аав сонсвол сур бариад хөөнө шүү. Ахиад ийм “алдаа” гаргахгүй гэдгээ “алдааг” минь дэндүү сайн мэддэг тул чамд л гэж хүлцэл өчье. Тоост хорвоод “хүн” болох гэж “хөл”-д орохыг алдан явахадаа томоос том “алдаа” хийсэнийг минь чи л мэднэ. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж над шиг духаараа хана мөргөсөн эмэгтэй хүн л хэлсэн буйзаа. Би бүр толгойгоо “хагартал” мэдлээ. Хэзээ “том” болж ухаан орно доо. Өнөөдөр дахиад агcам тавьдаг юм билүү. Эхнэртэй мөртлөө илүү харж билүү долоодог эрчүүдийг эгнүүлж зогсоож байгаад “хосыг нь урт авах” уу? Чи юу гэж гэж бодож байна. Тэднийг өмөөрөөгүй биз дээ. Бүгдийг нь нvцгэн зогсоож байгаад халгайгаар ороолгоё гэхэд нь би инээд муутайг хэлэх үү даган инээлээ. Бид төрсөн эгч дүү хоёр шиг нэг гудсан дээр хэвтчихээд эрчүүдийг шоглон дооглож жаал инээлдэв. -Муусайн эрчүүдийг дооглох яах вэ. Намайг чи хар даа. Нүднээс гарчихсан байгаа биз.
-Нөхөртөө хаягдчихсан юмуу? Үгүй ээ, Хүний нөхөр “хүзүүдээд” өөрөө буруутсан биз дээ?… Намайг харин дооглох ёстой бишүү. Нармийчихаад нус нулимстайгаа холилдчихсон. Ийм дагина байж болох уу? Дагинаа хат даа, Буянаагийн эхнэрийн дэргэд бол xopoнд мaнcyyрсан ялаа юу? Юу вэ? Буянаа ялааны aлуур барьчихсан дутуу үxcэн бол гүйцээгээд өгье гээд зогсож байгаа бус уу. …Буянаа руу соотолзож харсан ч сохоож харсан ч тэр зээл өгөх л байсан. Харин би өөрөө гүйж очиж түүнийг “давраасан” юм. Надаас агь гангийн үнэр үнэртдэг гэж тэр хэлж байсан. Тэр эхнэрийнхээ этгээд чамин үнэртэй гадаад усны үнэрт уйдахадаа тэгж хэлсэн. Хаалга үүд нь шopoн шиг байнга “битүү” улсууд харшилтай ч болсон юмуу. Хамраа онгойлгох гээд хээрийн салхи үнэрттэл би таарсан юм. Би чинь хүнд дурлаж үзээгүй танхил охин байлаа.
Ханцуйгаа шамалсан тоодгор дээлтэй “аавын цээж” болсон хөдөөгийн залуусаа харж залхсан би нар салхи үзээгүй үүлэн цагаан залууг хараад үлгэрт итгэдэг бага нас шигээ хөл алдан сэтгэлээ “өгсөн” нь үнэхээр харамсалтай. Гэнэн томоогүй хөдөөх охины онгон талын салхи шиг хайрыг тэр уушигныхаа хэмжээгээр амьсгалж аваад, өөртөө дутагдаж байсан хүчил төрөгчөөр цэнэглэж дүүргээд одоходоо салхины чигээ өөрчилж, дахиж хэзээ ч надтай уулзахгүй гэдгээ мэдсэн атлаа бал бурам шиг хуурамч үгээрээ надад “итгэлийн бялуу” зүсэж өгөөд явжээ. Амсах төдий хуурсан “хайрын бялуу” чихэрлэг биш гашуун байсаныг би хожим ойлгосон. Өчүүхэн жаахан үрийнхээ бахирах дууг нэг удаа сонсоод, дараа нь хаврын урь унасан зөөлөн хөрсөн до “нутаглуулахадаа” алсад дутаан одсон “аав”-ынх нь хүн чанарыг хамт оршуулсанаа мэдэрсэн.
Олон хүмүүс түүнтэй очиж уулзана гэхэд xopиглож байсан. Найз хүүхнүүд маань “Хөсрийн бyлай амьтныг март. Дахиж түүнтэй бүү холбогд” гэсээр байтал зүтгэсээр байгаад ирж уулздаг би “галзуурсан” хүнээс ялгаа байна уу? Хувийн мөpдөгч түүнийг дөрөв дэх удаагаа гэрлэсэнийг анхааруулсаар байхад “Худлаа байгаасай. Түүний ажил нь болохгүй, зав гарахгүй байсан юм биш биз. Тэр намайг жирэмсэн болсоныг мэдээгүй. Үpээ aлдсаныг сонсоогүй. Тэр гэр орноо төвхнүүлж байгаад намайг “авах” гээд утсаар ярих завгүй байгаа ” гэж өөртөө хэлсээр бурханд залбирсаар орсоныг яах вэ. Тэгтэл үнэн аль талд байсан гээч.
Нүдээ бөлцийтөл дарвайтлаа будаж оо энгэсэгдсэн ярвайсан хүүхний өвөрт байж байх нь тэр. Тэр хүүхний xөxөвчин дотроос Буянаа гуай толгойгоо цухуйлгаж, намайг гүтгэсэн. Би түүнийг coгтоож унагаад өөрөө эхэлсэн гэнэ л дээ. Xyцдаг xyлгайч шүү. Түүнтэй унтахыг биш түүнийг хайрлаж, түүнд хайрлуулахыг би хүссэн. Тэрнээс бус хүчил төрөгчийн цэнэглэгч болохыг хүсээгүй. Бие биеэ цэнэглэсэн нэмэх хасах цэнэг байхыг мөрөөдсөн. Ийм л юмтай учирлаа. Чи залуу охин эрчүүдээс болгоомжилж явах ёстой шүү. Тэдэнд нүүр өгч огт болохгүй. Сургуулиа төгс. Ажилтай бол. Хүнтэй суух гэж яараад яадаг юм бэ. Мөнгөтэй төгрөгтэй, байртай, машинтай болчихвол тэд өөрсдөө чиний өмнө өвдөг сөгдөөд ирнэ.
Тэр үед нь чи дух руу нь чанга няслаад, ёо гэж хэлээгүйгий нь сонгож ав гэж түүнийг хэлэхэд би түүний сэтгэлийн шуурга намдаж чадахгүй байгааг ухаарч, -Энхмаа би чиний юу хэлэх гээд байгааг үнэн сайн ойлгож байна. Гэхэдээ эрэгтэй хүн бүхэн “Буянаа” биш шүү дээ. Эрэгтэй хүнийг би ахаараа зүйрлэж бодоод сурчихжээ. Миний ах бол хүнд “Буянаа” биш “буян” болох хүн. Та ахыг минь хараарай. Тан шиг ийм үнэн шударга яриатай, шулуун гүдэс… -Намайг битгий “та” гэж хэлээрэй гэж анхааруулсан байх аа… -Уучлаарай. Хайрын зовлон гунигыг надаас өмнө амссан болохоор “та” гээд байгаа юм. Дурлалын гунигт түүх чинь хүүхэд гаргаж ч үзээгүй надад дэндүү “ахдаад” байна. Өвөл би амралтаараа ахыгаа дагуулаад очноо. Хувцас хунар, хов жив ярьдаггүй чам шиг эмэгтэй ахад минь таалагдах ч юм билүү мэдэхгүй шүү дээ…
-Би одоо хүнтэй суухгүй. Хичнээн “бурхан” байсан ч эгцэлж харахгүй. Унтъя хоёулаа. Өглөө бантан хийж идье. Харин чи зах хамт ороод миний авах юмыг тааруулаад авч өг. Эрэгтэй хүнд юу дээр… -Эрэгтэй хүний тухай дахиж дурсахгүй гээ биз дээ? Юун эр яриад унав? -Аавыгаа л хэлж байна. Аавдаа юу авах вэ? Өмд ,цамц, гутал, хувцас бүгдийг нь авах хэрэгтэй. Тэгэхдээ аль нь зүгээр үү, чи зааж өгнө шүү. За хоёулаа унтъя… …Намайг бантан хийхийг хараад Энхмаа “Чи нэг л сурамгай биш байна. Алив би хийе” гээд өөрөө гялалзууллаа. Түүний хийсэн бантан ёстой амттай байсан шүү. Бантанг сайхан хийвэл цуйвангаас гоё амттай болдог юм билээ. Зах дээр очиж түүний авах юманд тусалцахад тэр зөндөө баярласан. Миний сонирхож байсан хүзүүний ороолтыг зүгээр ээ гэсээр байтал хүчээр авч өгөөд өөрөө надад ороож өгөөд их сэргэлэн мэдрэмжтэй бүсгүй юм.
Тэдний нутгийнхан байрласан зах дээр очиж би түүнийг үдэж өгөхөөр очлоо. Энхмаа надад шуудай дүүрэн ногоо, шил сав дүүрэн дарсан жимс, өргөст хэмх өгсөн тул явах замдаа намайг гэрт минь хүргэж өгсөн. Энхмааг гаргаж өгөөд эргэж харахад гурван давхрын нэг айлын цонхны хөшигний цаанаас эр эм хоёр хүний толгой цухуйж байсаныг хараад би Буянаа ахыг, авгайтайгаа тийн нууцаар харж байсаныг мэдсэн юм. Намайг гэртээ орохоор түлхүүрийн нүхээ эрж байх зуур тэдний гэрт хүн орилох, эд хогшил түжигнэх чимээ гарч байсан билээ..
…Энхмаа харьсанаасаа хойш өдөр болгон утсаар ярих тул би шинэ жилээр ахыгаа дагуулан тэднийд очлоо. Аав нь их сайхан намбатай хөгшин байлаа. Apxи их уудаг л гээд байсан хөөрхий өвгөн нас ахиад даахаа больсон юм билээ, дуртай дуртай гэхэд гурав дөрвөн хундаганы дараа сандал дээрээ суугаагаараа дурандаа таг. Хангай газар болохоор ой модтой газар их хүйтэн байсан л даа. Морь унаж, үнээ сааж, тугал хариулж, гахай хооллож, тахиатай хөөцөлдөж яасан зугаатай байсан бэ? Цас багатай их хүйтэн байсан тул Энхмаагийн аав “Хар зуд болох нь дээ “гэж дурамжхан байсан. Ах Энхмаагийн аавтай өвс ачиж ирэхээр ууланд өвс нуруулдсан газар руу трактортой явсан тул би Энхмаатай хамт сүү тараг боловсруулж, хайлмаг, ээдэм хийлээ. Өвлийн тэр тэсгим хүйтнийг бид бүхний найз нөхөрлөл, халуун сэтгэл гэсгээж чадсан билээ. Хөдөөний хүмүүст хийх ажил захаасаа ундардаг ажээ.
Өглөө босоод Энхмаа үнээгээ саахаар гарна. Би даараад гал түлж гэрээ халаахаас нааш чонон дахан дороос босохгүй тул ах өөрийн сайн дураар босчихсон тугал татаж өгнө. Эр хүн гэсэн дээ овоо доо гэж би баярлана. 3овлонд учирсан үед нь “тусалж” байсан миний сэтгэл муу найзыгаа ахтайгаа ч болов танилцуулаад сэтгэлийг нь онгойлгох юм сан даа гэж боддог байсан юм. Гуч хүртлээ эмэгтэй хүнтэй уулзах бүү хэл хамт нийтийн бүжиг ч хийж яваагүй манай “шударга” ах түүний сэтгэлд хүрээ ч үү, үгүй юү би сайн мэдэхгүй. Гэрээгээр хот суурин газар руу сүү тараадаг болсон Энхмаагийн үнээний фермийн ажилд цаг нар үгүй. Дөчийн бидонтой сүү сэвсхийтэл өргөх түүнийг хараад ах “Муухан эр хүнийг хавьтуулалтгүй сүрхий бүсгүй юм аа. Ажилсаг, гүжирмэгийг нь хэлэлтгүй” гэж уулга алдсанаа “Хүлээж бай Энхмаа. Би ачаад өгье” гээд түүний зүг хөл алдан гүйнэ…
…Миний амралтын хугацаа нүд ирмэх зуур дууссан тул би хот руугаа буцахаар боллоо. Ах “Өвгөнтэй би ууланд үлдсэн өвсөө зөөж дуусгаад харина” гээд явсан учир Энхмаа намайг мотоциклоор өртөөнд хүргэж өглөө. Намайг ороосон чонон дахаа тэр хуйлан мотоцикль дээрээ тавих зуур, -Ахыгаа аваад явахгүй яасан юм бэ? гэж инээмсэглэлээ. -Чамд би ахыгаа үлдээгээд явлаа шүү. “Дүү”-гийн ёсоор сайн харж хандаарай. Даварч өөр асуудал гаргах юм бол би хариуцахгүй шүү. Битгий араас очоод coгтуу хаалга нүдээд байгаарай. Opцонд “тасраад” уначихвал өдөр унасан мах авахгүй гээд цагдаа дуудаад өгчихнө гэж мэдээрэй гэж намайг хэлэхэд Энхмаа алаг сайхан нүдээ тормолзуулан аальгүйтэж, -Харин чи намайг хот ороход хажуугийн айлаа “хөөгөөд” явуулчихаарай. Гай болж мэдэх муу хүмүүс шүү гэж аминчлан захив.
-Би чиний сэтгэлийг зовоогоод яах вэ гээд хэлээгүй юм. Тэднийх сарын өмнө нүүгээд явчихсан шүү дээ -Хаашаа? -Хаашаа нүүсэн нь чи бид хоёрт хамаатай гэжүү? Холхон явбал сайн бус уу? -Нээрэн, үнэн үг. Хорвоогийн мухар руу “зайлсан” ч хэнд хэрэгтэй юм бэ. Чихэнд сонсогдож, нүдэнд харагдахгүй газар бол бүүр сайн даа -Чи түүний нэрийг сонсохоороо бачимдах юм. Арай “хайртай” хэвээрээ байгаа юм биш биз дээ? -Юу гэж дээ. Мартаад “нулимчихсан”. Чи харин найзаасаа “урвах” гээд байна уу? Өнгөрсөн баларсан зуд турханы үеийн юм яриад… -Чамаас би юунд урвах вэ. Харин ах минь надаас “урвах” вий дээ. -Танай ах сайн залуу байх аа. Удвал би “дурлаж” магадгүй еэ. Даанч…
-Даанч гэнээ? Таалагдахгүй байна уу? -Үгүй өөр утгаар хэлж байна. Даанч “эхнэргүй” юм даа…. Би эхнэртэй хүнд “дурладаг” хүн шүү дээ. -Намайг “эхнэр” нь гээд бодохгүй юү. -Тэгээд үзье л дээ. Тэр нь ч дээр юм байна. Чи намайг ямар ч байсан шат руу “түлхэхгүй” тийм ээ?… -Ахыг минь “хайрлахгүй” бол түлхэж магадгүй шүү… Галт тэрэг хөдлөхөд мотоцикль дээрээ суугаад нэхий бээлийгээ тайлчихаад гараараа даллах Энхмааг хараад түүний дэргэд би “нялх амьтан” гэдгээ ойлгож билээ. Би бол бээлийгээ гараасаа тайллаа бол хуруу минь “царцана” шүү дээ. Тэр ганцаараа одоо буцаад ой модон дундуур гэрийн зүг явна. Хөвчид алсаас дуулдах чонын улианыг сонсон, эргэн тойрон хүний бараа харагдахгүй цасанд битүү хучигдсан бөглүүд газар хад чулуун дундуур уулын горхи мөстөж хөлдсөн энхэл донхол замаар явна. Тэгж бодохоор би түүнийг бишрэхээс өөр яах вэ.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн