НӨХРИЙГӨӨ БАЙДГАА БАРААД НЭГ ХҮНРҮҮ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭЭД БАЙХААР НЬ АЙЖ Л БАЙЛАА

НӨХРИЙГӨӨ БАЙДГАА БАРААД НЭГ ХҮНРҮҮ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭЭД БАЙХААР НЬ АЙЖ Л БАЙЛАА

Би нөхөртөө үнэхээр гомдож байлаа. Учраа мэдэхгүй залуучууд биш 30 насыг шүргэчихээд ингэж амархан босгосон амьдралаа нураах гэж үү гээд л. Заримдаа гэрт байж байхдаа тагтан дээр гарж утсаар яриад ороод ирнэ. Тэгээд надад нэг юм хэлэх гээд байгаа юм шиг болоод яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад больчихно. Би бүр сүүлдээ нойрноос ч гарсан, шөнөжингөө унтахгүй яавал би нөхрөө авч үлдэх вэ, гэр бүлээ бүтэн үлдээх юмсан гэж төлөвлөгөө гаргаж хэвтэх боллоо.
Ингэж явсаар Март-ийн 8 өнгөрөөд дөнгөж хоёр хонож байтал манай ажлын залуу нэг газар гэр бүлээрээ хоол идэж сууж байгаад нөхрийг маань нэг туранхай өөрөөсөө нилээн дүү гэмээр охинтой хамт хоол идэж байна лээ гэх нь тэр. Бурхан минь ийм зүйл сонсоод би цаашдаа тэсэхгүйгээ мэдсэн. Амьдралаа сонгох уу, aмpaгаа дагаад явах уу гэж хэлэхээр бэлдээд хэлж чадахгүй хоёр хонож байтал нөхөр маань нөгөө охиноо хөтлөөд дагуулаад ороод ирэх нь тэр. Тэгээд л би маш богино хугацаанд гурван хүүхдийн ээж болсон доо. 12 настай надаас өндөр шахуу тэр охин нөхрийн минь төрсөн охин болж таарсан.
10-р ангидаа хамгийн анх аав болж байжээ миний хань. Үнэхээр итгэмээргүй. Охин нь аавтайгаа амьдрахаар ирсэн нь энэ байлаа. Би гэхдээ үүнд нь огт уурлаагүй. Бурхан минь, ямар их юм төсөөлөн бодож айж байлаа даа. Байдал ингэж эргэсэнд бурхандаа маш их баярласан. Нөхөр маань намайг гомдоохоос айгаад хэлж чадахгүй өдий болтол чимээгүй дотроо шаналж явсан байж. Охины ээжид юу тохиолдсоныг бичээд хэрэггүй байх гэж бодлоо. Ингээд л манай ам бүл тавуулаа болчихсон доо нэг л орой. Би ингэж л өөрөөсөө өндөр охинтой ээж болсон юм даа. Охиныхоо сайн ээж, сайн найз байх болноо.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн