ЯМАР Ч МӨНГӨГҮЙ БАЙЖ 2 ХҮҮХДЭЭ ДАГУУЛААД НӨХРӨӨСӨӨ САЛЖ БАЙЛАА…

ЯМАР Ч МӨНГӨГҮЙ БАЙЖ 2 ХҮҮХДЭЭ ДАГУУЛААД НӨХРӨӨСӨӨ САЛЖ БАЙЛАА…

Ууж идэхэд нь нүдийг нь баясгаж, apxи дарсыг нь хундагалж өгдөг шиpээний xүүxэн шиг л юм уу даа. Яг тэгээд ажил хэцүү санагдаж байх үед надад ажлын санал ирлээ. Хуучин ажиллаж байсан студийн маань захирлын найз. Би студид ажиллаж байхад хамт олон ямар гоё байдгийг мэдэрчихсэн байсан болохоор надад бол дэндүү сайхан мэдээ байлаа. Тэр ажлаас хурдан гарахын түүс. Тэгээд яг нэгдүгээр сарын нэгэнд бүх юмыг шинээр эхэлж байгаа юм шиг хуучин ажлаа хүлээлгэж өгөөд студид менежер хийхээр боллоо. Цалин маань бас хөөрхөн 100 мянгаар нэмэгдчихсэн. Дээр нь борлуулалтын бонус нэмэгдэнэ гэхээр бүр зоригтой орсон. Би тэр үед найз залуутай болчихсон байлаа. Бид хоёр хамт тэр ажилд орсон юм. Харилцаа маань яах гээд байгаа нь мэдэгдэхгүй болоод нэлээд хөндийрчихсөн. Ажил дээрээ хоорондоо нэлээн муудалцдаг болчихсон байв.
Заримдаа би хүүхдүүдээ ажил дээрээ авчирна. Нөгөө хоёр чинь эрэгтэй хүн болгоныг л ааваа гэж дууддаг болчихсон байсан. Тэр нь надад их эмзэг тусдаг. Тэгсэн манай ажлын нэг залууг бас ааваа гэчихдэг юм. Ажлын маань тэр залуу хүүхдүүдэд маань тун сайн. Яриа болгон дээрээ хүүхдүүдийг минь марталгүй надаас асуудаг нэгэн байсан. Нэг өдөр тэр над руу гэнэт -Юу хийж байна гээд чатаар бичээд ороод ирдэг юм. Би ажлын талаар юм асуух гэж байгаа юм байх гэж бодоод хальт мульт чаталлаа. Ажлын газрын хүн маань болохоор иймээ тиймээ юм юу ч бодсонгүй. Гэтэл тэр чат зөвхөн тэр өдрийнх байсангүй, над руу бага сага юм асуугаад бичээд л байдаг болчихлоо. Гэхдээ хэзээ ч хувийн амьдрал руу минь хэт хандсан юм асуухгүй.
Харин найз залуу бид хоёрын харилцаа болимоор байсан ч больж болдоггүй нэг тийм хэцүү хосууд байдаг даа. Яг тийм харилцаанаасаа салаад удаагүй байтал ажлын маань тэр залуу надаас “Кино үзэх үү?” гэж асуусан. Надад аймар сонин санагдаж байгаа юм чинь. Надаас дүү хүүхэд, тэгснээ аймар авьяастай, өөртөө итгэлтэй, амжилттай мундаг явж байгаа хүн байж яагаад заавал намайг гэж гэж их гайхсан. Бид хоёр ажлаа тараад ганц хоёр уулздаг боллоо. Хэсэгхээн жаахан хугацаа өнгөрсний дараа тэр хүнтэй би дэндүү дотно болчихсон байсан. Тэр эгчтэйгээ амьдардаг байсан болохоор би гэрээр нь чөлөөтэй орж гараад явна.
Зун байсан. Тэр хөдөө хэсэг ажлаар явахаар боллоо. Хүүхдүүд эмээ дээр лагерт оччихсон, би эгчтэй нь гэрт нь ханьтай байж байлаа. Тэр үед миний бие нэг л сонин болоод эвгүйтээд байсан юм. Санаа зовоод тестээр үзтэл зураас гарсангүй. Ашгүй дээ гэж бодоод өөрийгөө тайвшруулчихаад маргааш нь нөгөө тестээ хаях гээд харсан хоёр зураас болчихож. Бид хоёр тэр хугацааны туршид ганцхан удаа л дотно харилцаанд орсон байсан. Би бүр аймар сандарчиxсан. Эгч нь их гоё хүн байдаг болохоор эргэлзэлгүй шууд залгаад хэлчихэв. Нөгөөх маань хөдөө сүлжээгүй газар байсан. “Яаанаа би жирэмсэн болчихсон юм шиг байна” гэсэн эгч нь намайг тайвшруулаад “За миний дүү битгий сандар. Эгч нь яг одоо очлоо. Хоёулаа эход очиж үзүүлье” гэсэн.
Би эгчийг нь тэгж санаа тавьж хүлээж авна гэж бодоогүй байсан болохоор их гайхсан. Явж очоод үзүүлтэл “Эхонд орж ирээгүй байна гэнэ. Тэгэхээр бага сартай юм уу жирэмсэн болоогүй байх магадлалтай. Хоёр долоо хоногийн дараа ир” гэж эмч хэлэв. Тэгж байтал нөгөөх маань ч хөдөөнөөс ирлээ. Яаж хүлээж авах бол гэдгээс нь айж байсан чинь -Нэгэнт болчихсон юм чинь дээ л гэж инээмсэглэн хариулав. “Аав ээждээ хэлж үздэг юм уу яах уу? Тэр надтай аймар их ярилцдаг. Намайг гомдоосон ч, уурлуулсан ч дандаа ярилцья л гээд байдаг байсан хүн. Бид хоёр гаргах уу яах уу гээд олигтой шийдэлд хүрч чадахгүй ярилцсаар л байх үед бид хоёрын талд бат зогсож байсан хүн түүний эгч байсан юм. Намайг эргэлзсээр байх үед надтай хоёулханаа ярилцсанаа “Манай дүү надад чиний тухай аль эртнээс л ярьдаг байсан. Манай ажлын нэг охин байдаг, хоёр хүүхэдтэй. Найз залуутай, гэхдээ тэрэнтэйгээ жаахан таарч тохирохгүй байх шиг байна лээ. Би л энэ эмэгтэйг хайрлахгүй бол өөр хүн хайрлаж чадахгүй юм шиг надад санагдаад байна гэж надад хэлж байсан” гэдэг юм.
Нэг, хоёр сар ямар ч үйлдэл хийхгүй зөвхөн намайг ажиглаад явж байсныг би тэр үед л олж мэдсэн. Эгч нь түүнд үнэхээр чамд тэгж санагдаж байвал өөрийнхөөрөө хийгээд үзээ гэж зөвлөсөн байсан. Тэгээд л намайг анх кинонд урьсан байж. Тэгснээ “За эгч нь ингээд ер нь нүүдэг юм уу дөө. Та хоёр одоо энэ байрандаа нөгөө хоёр хүүхдээ авчраад амьдрах уу? гэдэг юм. Бид хоёр яг 100% шийдчихэж чадахгүй. Айлын ганц эрэгтэй хүүхэд, хоёр хүүхэдтэй эмэгтэйтэй амьдралаа холбочихоор эцэг эхэд нь ямар байх уу гээд надад ч гэсэн бодох асуудал ихтэй. Тэгсэн нэг өдөр “Би чамайг одоо аав ээжтэйгээ танилцуулна. Би шийдчихлээ” гэсэн. Аав ээж нь шоконд орсон л байх. Дөнгөж нэг эмэгтэй таалагдаж байгаа гэж байснаа нөгөөх нь хүүхэдтэй болчихлоо гэхээр.
Одоо хоёулаа хүүхэдтэй болж байгаа учраас хамт амьдаръя, би хоёр хүүхэдтэйгээ танилцах хэрэгтэй гэлээ. Би зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу гэж өөрийнхөө хийж байгаа алхамд эргэлзсээр байсан ч тэр надад үргэлж зориг өгч байсан болохоор бид хамт амьдрахаар шийдлээ. Хүүхдүүдтэй танилцаж эхлээд тэр надаас илүү миний хоёр хүүхдэд маш их цаг зав гаргаж байсан. Яг гэр бүлийнх нь хүн шиг. Тэр үед ахаа гэж дуудуулах ч хэцүү, ааваа гэж ч дуудуулах ч хэцүү шдээ. Бүх юм хурдан болж болохгүй. Манай хүн яг үнэнээр нь хэлж байсан “Би одоохондоо миний хүү аав нь гэж хэлж чадахгүй байх. Надад жаахан хугацаа өгчих. Би өөрийгөө аймар гоё бэлдээдхэе” гэж байсан.
Би тэр үед нь ерөөсөө яаруулаагүй. Тэгж байтал хүү маань төрлөө. Дөнгөж төрөөд л хүү маань нуль хайран дунд өлгийдүүлсэн. Хадам ээж, аав, хоёр эгч нар гээд миний хэзээ ч үзээгүй гоё гэр бүлийн уур амьсгал. Манай хоёр хүүхдийг өвөө эмээ нь энхрийлж хайрладаг, төрсөн өдрүүдийг нь мартдаггүй, шинэ жилээр бэлэг өгдөг. Ийм үлгэрийн юм шиг сайхан амьдрал байдаг юм байхдаа л гэж би бодсон. Хүү маань төрчихөөр нөгөө хоёр хүүхэд маань яах бол, хайрлагдах хэвээрээ болов уу гэж бодож байсан ч юу ч өөрчлөгдөөгүй.
Тэр үед манай хүн “Би одоо жинхэнэ утгаараа аав болчихлоо. Тийм болохоор хоёр хүүхдээрээ Амбуу гээд нэрээрээ дуудуулмааргүй байна. Би ааваа гэж дуудуулах цаг нь болсон. Гурван хүүхэдтэй болчихлоо” гэлээ. Манай хоёр чинь тэр үед хөөрхөн том болоод юм ойлгодог болчихсон байгаа шүү дээ. Бас шууд хэлчихэж болохгүй болохоор бага багаар ярилцаж дасгасан. “Эрэгтэй эмэгтэй хүн нэг гэр бүл болж хүүхдүүдээ хайрладаг байхгүй юу, бид нар нэг гэр бүл. Одоо Амбуу аав нь бид нараас хэзээ ч холдохгүй” гэх мэт ярилцсаар тэр хоёрыг аав гэдэг үгийг хэлдэг болгов.
Тэрний өмнөхөн цэцэрлэгт байхдаа хүүхдүүдийг аав нь ирж аваад, хүүхдүүд ааваа гэж дуудахаар тэрийг нь надаас хүүхдүүд маань гайхаж асууж байсан юм. Манай аав намайг бага байхад энэ хүүхдүүд шиг хайрладаг байсан уу, ингэдэг байсан уу тэгдэг байсан уу гээд л гэнэт л асуугаад эхэлсэн. Тэгсэн одоо ааваа гэж дуудах хүнтэй болчихсон.
Нэлээн хугацааны дараа манай хүн нэг хөөрхөн хүүхэд зүүдлээд эхэллээ. Хоёр, гурван удаа зүүдэлчихсэн. Эгч чинь хүүхэдтэй болсон юм болов уу гээд л яриад өнгөрсөн. Миний бие ч жаахан сонин байсан болохоор нь сэжигтэй санагдаад бид хоёр тест аваад үзтэл хоёр зураас гараад ирсэн. Боломж уг нь огт байгаагүй байхгүй юу. Яагаад болчихов гээд хоёулаа аймар гайхаад. За юу ч гэсэн хоёулаа эход ороод үзье гэсэн чинь нөгөө хүүхэд маань бүр гурван сар луугаа дөхөөд томорчихсон хүүхэд байсан.
Хөл гар нь байна гээд харуулсан чинь бид хоёр бие биен рүүгээ харснаа нулимс цийлэгнээд л явчихсан. Бага хүүхдийн маань хэрэглэж эдлэж байсан зөндөө юм байгаа болохоор асуудалгүй болгочихноо гээд л гаргахаар болсон. Яагаад зарим хүмүүс аав болчихоод аав байж чаддаггүй байхад, зарим нь аав болж үзээгүй байхдаа ч аав шиг байдаг байнаа гэж би гайхдаг юм. Би өөрөө аавгүй өссөн. Манай хүн надаас гурван насаар дүү тэгсэн мөртлөө л миний хоёр хүүхдэд байтугай, надад хүртэл аав гэж хүн ямар байдаг вэ гэдгийг мэдрүүлдэг юм. ChoironGoo

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн