Skip to content
Posted by
Sara
6 сар 12, 2024
Ингээд зогсохгүй одоо амьдарч байгаа Ж хэмээх залуу нь нэг шөнө охиныг минь оролдохыг завдсаныг ч мэдлээ. Ингээд хоёр хүүхдээ өөр дээрээ авахаар шийдэж охиныхоо хэргээр цaгдаад хандсан боловч шүүx эмнэлгээс биед нь xoxирол учруулсан гэх нотолгоо олдоогүй гэсэн шалтгаанаар хэрэг нь хаагдсан. Ингээд хоёр хүүхдээ өөр дээрээ аваад байж байтал тэр ирээд хүүгээ өгөхгүй гээд аваад явсан. Одоогоос жилийн өмнө юм. Хүүхдүүддээ хайртайдаа ч биш надаас тэтгэмжийг мөнгө салгах гэж л өөр дээрээ авах гээд байдаг байх гэж боддог би.
Харин сая хичээл ороход хүүтэйгээ уулзтал бие нь энд тэндээ хөхөрсөн, толгой нь хaвдсан царай алдсан байсан. Ээж нь байнга зoддог. Өөрийг нь унтуулахгүй хичээл хийлээ гээд юмаар цoxиод ийм болгосон гэж хэлсэн. Харин одоо дүүргийнх нь бaйцaaгчид өргөдөл гаргасан байгаа. Энэ хугацаанд цалингийн минь багагүй хувь бараг тал нь ээжрүү нь хоёр хүүхдийн тэтгэмж гээд очдог. Охиноо өсгөж дийлэхгүй байна ядаж тэтгэмжээ болиулчих гэхээр өөдөөс зөрүүлээд л бүр их мөнгө нэхдэг. Үнэндээ надад өгөөд байх тэр их мөнгө байхгүй л дээ.
Болдогсон бол харамлаад байх шаардага, шалтгаан байхгүй. Тэтгэмж суутгадаг болохоор цалингийн зээл авах эрхгүй, мөн байр хоол, охины сонгоны төлбөр, хувцас хунар гээд дийлэхгүйн улмаас өрөнд ч орж эхэлсэн. Өмгөөлөгчийн мөнгө ч өгч чадахгүй байгаа болохоор өмгөөлөгч авч чадаагүй. Шүүxэд зарга үүсгэхээр 130 мянган төгрөг нэхнэ. Ингээд л яахаа мэдэхгүй ацан шалаанд сууж байна даа. Гэхдээ би хүүхдүүдийнхээ төлөө хэзээ ч бууж өгч, шантрахгүй ээ. Ийм л гашуун амьдралыг хүүхдүүддээ битгий үзүүлээрэй. Ханиа зөв сонгож аав ээжтэйгээ зөвлөлдөж байгаарай гэсэн үүднээс энэхүү захиаг хүргэхээр шийдлээ. Бид гуравт амжилт хүсээрэй. Удахгүй хүүгээ өөр дээрээ аваад хоёр хүүхэдтэйгээ санаа амар гурвуулаа сайхан амьдарнаа.
Post Views: 93
Scroll to Top