3AXИPAЛТАЙ ДАРХАНЛУУ TOМИЛОЛТООР ЯВСАН ЧИНЬ БУУДAЛД 1 ОРТОЙ ӨРӨӨНД ОРЧДОГ ЮМ ДАА

3AXИPAЛТАЙ ДАРХАНЛУУ TOМИЛОЛТООР ЯВСАН ЧИНЬ БУУДAЛД 1 ОРТОЙ ӨРӨӨНД ОРЧДОГ ЮМ ДАА

Тухайн үед нь би сандраад нүдний өмнүүр эхнэр хүүхдүүд амьдрал минь харагдаад -Ажилтан, захирал хоёр шиг л байсан нь дээр байхаа гэж хэлээд зугтаах нь холгүй гараад явж билээ. Тэгээд харин дараагаар нь жаахан уугаад халаалттай байсан болохоор ийм юм боллоо гээд надаас уучлал гуйгаад битгий юм бодоорой гээд өнгөрсөн.
Гэтэл намайг одоо өглөө гэрээс ирж авдаг, орой тарахаар гэрт хүргэж өгдөг боллоо. Ажлынхан маань намайг эгчмэд захиралтайгаа учир ургуулаад аймар амбицтай залуу гээд харьцаа нь муудаад атаархаад байгаа нь анзаарагдаад л байна. Ядаж байхад удахгүй хамт Германруу арваад хоног ажлаар явах гэж байдаг. Ажлаа сайн хийж байгаа хүнийг би дэмжинэ гээд манай захирал ажил дээр олны дунд хэлсэн ч надаас сайн ажилладаг хүн уг нь зөндөө л байдаг. Намайг яг өөрийнхөө доод талын местэнд маш өндөр цалин хангамжтай Албаны дарга хүртэл болгочихсон. Заримдаа өрөөндөө дуудаад өрөө ямар хүйтэн байнаа гэснээ миний гар, чих эд нарыг бариад байдаг боллоо.
Би тэгээд өөр хүн харчихвий гээд яс хавталзаад шууд боль гээд хэлж чадахгүйгээс хойш янз бүрийн шалтаг хэлээд л зугтаагаад гараад явдаг. Намайг улам л гарах гарцгүй байдалд оруулаад байгаа юм шиг санагдаад байх юм. Би одоо яасан нь дээр бол, ажлаасаа гарах уу яах уу. Нэг удаа л гэн алдаад дотно харьцаанд ороод янз бүр болчихвол бүхэлдээ л энэ хүний мэдэлд орох байх гэсэн айдас байна. Үнэхээр сэтгэл санааны хувьд үнэн хэцүү байнаа. Уг нь ажил мэргэжил, цалин мөнгө, албан тушаалын хувьд надад миний амьдралд дахиж хэзээ ч олдохгүй алтан боломж гэдэг шиг л алдаж болохооргүй болчхоол яваад байгаа юм л даа.
Хамгийн гол нь энэ хэвэндээ дахиад гурваас таван ажиллаж чадах юм бол байгууллагатайгаа хийсэн гэрээнийхээ дагуу насаараа дахиж мөнгө төгрөг гэж санаа зовохгүй хангалуун сайхан амьдрах боломжтой болох юм л даа. Төрийн албанд нэг сая төгрөг ч хүрэхгүй цалинтай байсан хүн чинь өмнөх ажлынхаа нэг жилийн цалингаа бараг нэг сард л аваад надад бол тэнгэрийн yмдaг атгалаа гэдэг шиг л юм уг нь болчхоод уг нь их л сайхан байна. Надад гэхдээ энэ хүнтэй дотносох, янз бүрийн харилцаа үүсгэх ямар ч сонирхол хүсэл байхгүй байгаа. Эхнэрийнхээ хувьд үнэнч сайхан хань, хүүхдүүдийнхээ сайн аав нь л баймаар байна.
Гэхдээ бусад хүчин зүйлс, цалин мөнгө, албан тушаал, ирээдүйгээ бодохоор энэ ажлаасаа шууд гарчхаж чадахгүй байна. Хэрвээ гарчихвал буцаад л хамгийн ихдээ нэг сая гаран төгрөгний цалинтай ажил дээрээ л буцаад очих байх даа. Эмэгтэй хүнд л ийм зүйл тохиолдлоо гэж энэ тэндээс уншиж сонсож байснаас нэг их хүүхнүүдийн анхаарал татаад байхааргүй өөрийгөө ийм хүнд байдалд орно гэж зүүдэлсэнчгүй явлаа. Гэхдээ яахав эрэгтэй хүний хувьд намайг хүч хэрэглээд дараад авна гэж байхгүйгээс хойш эмэгтэй хүнээс ч арай давуу талтай юм аа. Та бүхэн миний оронд байсан бол яах байсан бэ, нээх сайхан зөвлөөд өгөөч. Эсвэл ёстой ямар хамаатай юм гэр бүлийнхээ л төлөө юм чинь гээд эхнэртээ баригдчихгүйхэн шиг янз бүр болвол болоод хоёр талд зохицуулаад яваад байдаг ч юм уу гэсэн адын бодол бас заримдаа төрөх юм аа.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн