XӨXҮҮЛ ЮМ БАЙЖ ШӨНӨ 3AAP ҮHЭРТҮҮЛЭЭД ХАЛАМЦУУ ОРЖ ИРЭХЭЭР НЬ АЛГАДЧИХСАН…

XӨXҮҮЛ ЮМ БАЙЖ ШӨНӨ 3AAP ҮHЭРТҮҮЛЭЭД ХАЛАМЦУУ ОРЖ ИРЭХЭЭР НЬ АЛГАДЧИХСАН…

Зарим өдөр хүүгээ унтаж байхад нь ажилдаа яваад орой унтаж байхад нь ирдэг болов. Би ч асуудал даамжирвал ярилцъя даа гэж тэсээд л яваад байв. Энэ үеээс үргэлж гэрт хүүгээ харж байгаа би өөрөө жаахан стрестэй болж эхэлсэн байх. Нэг орой шөнө 2 цагт халамцуу орж ирсэн эхнэрээ хараад үнэхээр тэсэлгүй алгадчихсан. Миний л буруу л даа. Уураа хянаж чадаагүй. Тэгсэн зодлоо, намайг цохьлоо гэж маш их уурлаж орилж хамаг юмаа шидэлж байгаад гараад явсан. Эргээд ороод ирэх байх гээд хүлээсэн ч ирээгүй.
Уг нь хөхүүл шүү дээ. Хүү нь унтаж байгаа. Эх хүн байтал гэртээ хоёр хоног ирсэнгүй. Би ээждээ хүүгээ харуулаад ажил дээр нь очоод ярилцах гэж үзсэн боловч сална гэдэг үг л олж сонслоо. Хэсэг ийм байж байгаад эргээд гайгүй болов. Би ажилдаа эргэж орохоор шийдэж хүүгээ хувийн цэцэрлэгт өгөхөөр гайгүй цэцэрлэг хайж эхлэв. Эхнэр маань шөнө орондоо хэвтэж байгаад л 00 гүйж ороод нэг хэсэг алга болно. Тэгээд гэнэт л учир зүггүй ганган дэгжин өөрийнхөө хэзээ ч урьд нь өмсч байгаагүй сонин сонин хувцас худалдан авах болж намайг бодолд оруулах боллоо. Ер нь л ярилцах боломж надад өгөөгүй дээ.
Гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй ажлынхаа хэлтсийн даргатай учир ургуулж бүр улаан цагаандаа гарсан даа. Бүр тэрнийгээ хайрт минь гээд утсан хадгалсан байсан гээд бод. Тэр залуугийнх нь эхнэр анх мэдэж надтай холбогдсоноор би мэдсэн. Хүү мань ээжийгээ хайж уйлаад л гэр бүлийнхэн намайг загнаж зандраад эхнэрээ толгой дээрээ гаргаад гэр бүлээ самрууллаа гээд л. Хэцүү цаг үе өнгөрсөн. Давж гарах гэж бас хичээсэн. Эмэгтэй хүн чинь нэг толгой нь эргэхээрээ амьдралаа мартчихдаг юм билээ. Явуулсаан. Би түүнийгээ явуулсан.
Хүүгээ авна гэж ч хэлээгүй, явж байгаадаа үнэхээр их баярлаад бид хоёрыг орхисон. Хайртай залууруугаа явсан. Тэнд бас өөр айлд нэг эмэгтэй нулимстай хоцорсон. Энэ явдал болж өнгөрөөд хоёр жил болжээ. Хайртай залуугаа сонгоод явсан тэр эмэгтэй миний хүүгийн ээж аз жаргалтай л яваа байх. Лав л биднийг асууж сурах завгүй яваа. Нөгөө залуу нь эхнэрээ орхин байж түүнийг хажуудаа авсан болохоор эрх биш гомдоож зовоохгүй надаас аваагүй халамж хайр тансаглалыг нь өгөх байлгүй дээ. Надад яахав цалин л байсан. Бас хүү минь. Илүү их тансаг зүйл, тансаг байр үргэлж гоё чамин бэлгээр хучих байж, боломж дутсан гэдгээ хожим анзаарсан. Гэхдээ намайг хэзээ ч хайрлахаа болихгүй хүү минь миний хажууд байна. Намайг тэврээд унтах бүртээ хацар илээд яваад өгчиж магадгүй гэж боддог бололтой хуруунаас минь чанга атгаад унтдаг хүүтэй хүн дээ би…

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн