БОЛСОН ЯВДАЛ…

БОЛСОН ЯВДАЛ…

Тэгээд 12 сарын гучинд, гэнэт сэтгэл шулуудаад, хуримын ордны арын хувцас прокатын газар ороод. Тэндээс өвлийн өвгөн хувцас уут авав. Тэгээд станцын арын эмнэлэгт ажилладаг найз дээрээ очоод учирлаад гуйлаа. Ингээд найздаа жаахан мөнгө өгч байгаад хоёр эрхийн бичиг авсан. Тэгээд хэдэн бэлэг авсан. Номын дэлгүүр орж ганц хоёр ч ном авлаа. Ингээд нөгөө зүйлсээ уутандаа хийчихээд он гартал хүлээлээ… Дөнгөж он гараад гэрийнхэндээ бэлгээ солилцчоод хоолоо идчихээд хувцасаа өмсөөд граж руу гарлаа. Машинд байсан өвлийн өвгөний хувцасаа өмсөөд ууттаа бэлгээ аваад нөгөө айлынхаа хаалгыг тогшлоо. Нилээд удтал тогшиж байгаад онгойлголгов.
– Заа сайн байна уу? Цас мөсний орноос цан хөөргөөн татуулсаар өвлийн өвгөн аав нь хүрэлцэн ирлээ гээд орлоо. Гэрийнхэн нь бүгдээрээ гайхна. Жаахан халамцуу ээж нь нөхрөө тохойгоороо нударч, чи дуудсан юмуу гэхэд нөхөр нь толгой сэгсэрнэ. Тэд нар намайг таниагүй л дээ. Ингээд баяр болж байна, өвлийн өвгөн ороод ирсэн. Бага охин нь дэвхцэн бүжиглэж бөөн баяр. Гэр нь жаахан хар бараан ч гэсэн ёолкоо засчээ. Би гэрийнх нь хойморьт залран суугаад:
– За шинэ жилийн мэнд хүргэе. Өвлийн өвөө нь амжилт бүтээл аз жаргал дагуулаад танайд ирлээ. Тэр охин өвөөгөөсөө ирж бэлгээ аваарай гээд CocoChannel – ийн түүхийн бичсэн намтарчилсан ном бэлэглээд, миний охин хамгийн сайхан хөөрхөн охин. Чи үнэ цэнэтэй. Өөрийнхөө аз жаргалыг бусдаас хайх хэрэггүй. Чиний үнэ цэнэ гагцхүү чамд л байгаа. Чи мөрөөдлөө бүтээгээрэй гээд өгөв. Нөгөө том охин нь гайхсан чигтээ бэлгээ аваад инээгээд удалгүй намайг таньсан. Учир нь тэр охин надтай залуучуудтай байх үедээ олон удаа тааралдаж байсан.
Дараа нь том хүү ирж бэлгээ аваарай гээд: – 21-р зууны барилгын интерерь зураг төслийн ном бэлэглээд: Миний хүү мундаг барилгачин болоорой. Олон сайхан барилга сүндэрлүүлээрэй. Хүнд гундаж, гомдох үе байдаг ч эр хүн чинь даваад гардаг гэж хэллээ. Ингээд ээж, аав хоёрыг нь дуудаад Миний хүүхдүүд ирж бэлгээ аваарай гэв. Нөгөө хоёр маань гайхсан гэхдээ, өвлийн өвөө дуудаж байгаа болoхоор жаахан инээж, нэрлэхсэн шинжтэй ирсэн. Нас 50 дөхөж яваа ч, өвлийн өвөөгөөс удаан бэлэг аваагүй. Ингээд нөгөө хоёртоо уутнаасаа эмнэлгийн эрхийн бичиг гаргаж өгөв. Тэр нь спирал тавиулах болон наана нь нөхөн сэргээх эмчилгээний бичиг байсан. Эхлээд тэр хоёр их гайхсан. Дараа нь нөхцөл байдалтай эвлэрч царай нь уужирсан. Тэгээд баярлалаа гээд инээсэн.
– Та хоёрт маш олон үнэ цэнэтэй зүйлс байгаа. Ийм сайхан амьдралаа миний хүүхдүүд хайрлаарай гэж би хэлсэн. Ингэж хэлээд бага охинд нь Элса-гийн хувцас бэлэглээд: Миний охин шидэт охин шүү. Чи гайхамшигийг бүтээгээрэй гэлээ. Ингээд цаа бугaнууд минь гадаа хүлээж байна, очих айл зөндөө, өвөө нь ингээд явъяа даа гэж хэлээд гарсан даа…
Одоо ах эгч хоёр архи уугаагүй 6 жил болж байна. Махны бүр дэлгүүртэй болсон. Охин нь Туркэд нөхөртэйгөө сурч байгаа. Бага охин нь дунд сургуулийн сурагч. Том хүү нь Хятад улсад инженерээр сурч байгаа. Тухайн үед би цагдаа дуудаж, эсвэл ямар нэгэн байдлаар хэрэлдэж, болох л байсан. Гэхдээ ингэлээ гээд тэр айлын амьдрал өөрчлөгдөнө гэж үү? Хүний сэтгэлд гал байсан цагт амьдрах арга нь заавал олддог. Тэр хүмүүс өөрсдөө хүссэн учраас, олон олон айлд энэ явдалыг хэлээрэй гэсэн учраас, шинэ жил болгоноор бичээчээ Дөлгөөнөө гэж сануулж байсан учраас энэ жил бичмээр санагдаад бичлээ. Олон жил хүний амьдралыг бичээд, өөрийгөө дөвийлгөөд яахав гээд бичээгүйн. Гэхдээ зарим хүмүүст үлгэрлэмээр санагдаад болдоггүй ээ. Тэгээд л.. Шинэ жил хамгийн сайхан баяр. Тэр дундаа шинэ жилээр гайхамшигтай зүйлс олон болдог. Erdenebileg Dulguun

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн