НӨГӨӨ БҮСГҮЙ ЧИНЬ МОНГОЛ ТАУНЫ ХАЖУУД НИЛЭЭН ҮНЭТЭЙ БУУДАЛД БУУЧИХАЖ…

НӨГӨӨ БҮСГҮЙ ЧИНЬ МОНГОЛ ТАУНЫ ХАЖУУД НИЛЭЭН ҮНЭТЭЙ БУУДАЛД БУУЧИХАЖ…

CLICK HERE

Бас дураараа байгаам шүү. Хүний өмнөөс шийдвэр гаргаад. Ажлаа тараад орой нь нөгөө бүсгүйдээ чи маргааш надтай хамт ажил хийнэ шүү. Муу хувцас хунар байгаа юу? Ядаж наад байрлаж байгаа өрөөнийхөө мөнгийг ч болов ол гээд шууд л хэлчихлээ. Хөөрхий за гээд л бүлтийгээд үлдсэн. Маргааш нь хоёулаа сургуулийн цэвэрлэгээ цөөхөн хоног хийж байтал сургууль ороод ажилгүй боллоо. Гэтэл хоёр хоногийн дараа нөгөө Солонгос дарга ибжү чонсу хийж байсан уу? (Айлын гэр цэвэрлэгээ) Маргааш нэг жижиг байр байгаа чи найзтайгаа очоод хийчих үү? гэж байна шүү.

Би яахав бадрангуй юм болохоороо чаднаа л гэчихлээ. Ганц л удаа хийж байсан тийм ч сайн мэдэхгүй хирнээ аймшиггүй зоригтойгоор нөгөөхөө дагуулаад очлоо. Хар өглөө 6 цагт байрандаа ирээд баахан цэвэрлэгээний бодис, алчуур энэ тэр аваад цэвэрлэж эхэллээ. Уг нь 10 цаг өнгөрөөгөөд цэвэрлэгээ маань дууссан юм. Миний нүдээр харахад өөлөх юмгүй гял цал болжээ. Гэтэл нилээд ааштай Солонгос ажума хялбалзаж цэхэлзсээр орж ирлээ дээ.

Энэ ч дутуу Тэр ч дутуу гээд дахиад хийсэн гэсээр 12 цаг өнгөрч дарга маань ажума луу залгаж байж бид хоёр тарлаа. Гэхдээ тэр давгүй ажума байсан. Бид хоёрт хөөрхөн вакус энэ тэр авч өгөөд ажлаа сайн хийж сурвал мөнгө сайн хураана гээд хөөрхөн зөвлөөстөй ккк. Иймэрхүү маягаар ойр зуурын арбайт (цагийн ажил) хийж 20-иод хоноод нөгөө бүсгүй маань буцах боллоо. Бид ч сайхан дотнослоо. Гэтэл нөгөөх Захиасны хүн маань Монголд том дэлгүүртэй захирал хүн байсан байна лээ. Солонгост ажлаар ирсэн байсан юм байна лээ. Тэгсэн би яасан хөөрхийг ажил хийж хэдэн төгрөг цуглуулах гээд ирж гэж бодоод ёстой амьдрал үзүүлсэн байдгийн….

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн