ААВЫГАА ӨӨР ХҮНТЭЙ ЯВЖ БАЙГААГ НЬ МЭДЧИХСЭН…

ААВЫГАА ӨӨР ХҮНТЭЙ ЯВЖ БАЙГААГ НЬ МЭДЧИХСЭН…

ААВЫГАА ӨӨР ХҮНТЭЙ ЯВЖ БАЙГААГ НЬ МЭДЧИХСЭН…

Энэ тухай аавруу залгаад хэлтэл аав ‘Иймэрхүү зүйл хаана ч гарч л байдаг юмдөө’ гээд зохицоод амьдрахаас өөр яахав гэсэн маягтай намайг аргадан хэллээ. Эрэгтэй хүн эхнэрээ араар тавих байж л байдаг зүйл, эрэгтэй хүн эмэгтэй хүний биенд зөвшөөрөлгүй хүрэх байж л байдаг зүйл. Би энэ бүгдийг үнэхээр ойлгохгүй гайхаж үзэн ядсан. Оюутан болоод удаагүй байтал аавын аав, өвөөгийн маань бие муудаад би яаралтайгаар өвөө рүү очлоо. Намайг очтол өвөө намайг хөлдөө суулгаж байгаад яг ээжийн хэлсэн шиг үгсийг надад хэлэв. “Чи айлын том нь байна даа. Тийм юмыг ээждээ хэлдэггүй юм шдээ. Чи арай ухаантай байсан сан бол байдал арай өөр байх байсан юм” Эдгээр үгсийг надад хэлээд өвөө удаачгүй бурхан болчиxсон. Би ахиад л өөрийнхөө хийсэн зүйлийг үзэн ядаж уйлсан. Гэхдээ яагаад? Яагаад л гэж их асуусан. Яагаад хэн ч тэр хүнийг буруутгахгүй, над дээр хамаг буруу нь ирж байгаа юм бол. Тэр л өдөр би ээжтэй биш, аавтай ярьчихсан бол манай гэр бүл ямар байх байсан бол, дүүгийнхээ аав ээжтэйгээ элэг бүтэн өсөх байсан боломжийг нь би тэнэгээсээ болоод алдчихсан юм болов уу.

Тэр үед дүү маань 5хан настай байсан, юуны ч учир мэдэхгүй. Би ч яахав 17,18 хүрчихсэн удахгүй гэрээсээ явчих байсан хүн, магадгүй би дүүгээ өнчрүүлчихсэн байх. Байж болох бүх талаас нь л бодсон. Манай найз надад нэг удаа ярьж байсан юм, төрсөн өдрөөр нь аав нь оронд нь өглөөний цай бэлдэж өгсөн гээд, тэр нь сэтгэлд үлдчихсэн. Сүүлд би найз залуутайгаа айхтар муудалцаад яг нэг ааваараа өмөөрүүлмээр санагдаад аав руу залгалаа. Үнэхээр аавын хэрэгцээ гараад, орон зай нь үгүйлэгдээд байсан юм. Залгаад ‘Ааваа намайг ирээд аваач тэгэх үү’ гэтэл ‘Завгүй байна. Эргээд залгая’ гээд таслачихсан. Сүүлийн тэр мөч хүртэл за аав минь алдсан ч гэсэн… гээд сэтгэл дотроо зай үлдээчихсэн байсан ч юм шиг. Тэрнээс хойш аавыг сэтгэлдээ жаахан орхичихсон. Би найз залуутайгаа хэсэг амьдардаг байсан юм. Гэр бүлийн маань харилцааг мэддэг болоод ч тэр үү намайг дээрэлхдэг юм шиг мэдрэгддэг байсан. Хааяа нүцгэн шалдан шахуу байхад минь орцруу хөөгөөд гаргачихна. Нэг хэсэг нэлээн хөөгдөж гарсан.

Тэгээд л орцны хүйтэн шалан дээр сууж байхдаа ‘Хэрвээ би ээждээ үнэнийг хэлээгүй байсан бол тэгээд аав ээж 2 салаагүй байсан бол энэ хүн надад ингэж хандах байсан болов уу’ гэж бодно. Яагаад ч юм надаас болж тэр хүн бас тэгж аашилсан байх гэж бодогдоод байдаг юм. Би өөрөө гэр бүлийн асуудалтай, эрэгтэй хүнд итгэж чадахаа байчихсан болохоороо ч юм уу тэр хүнд бас буруу өгч чаддаггүй юм. Энэ хугацаанд миний Англи хэл улам л дажгүй болчихсон байлаа. Санамсаргүй байж байгаад Тик Ток дээр аксенттай бичлэг хийчихсэн, Солонгосууд Англиар ярихдаа, Англичууд Англиар ярихдаа гээд л баахан яриад бичлэг хийж орхичихоод буцаад ороод ирсэн чинь 2000, 3000 лаяктай болчихсон байна. Амьдралдаа авч үзээгүй коммент, лаякнууд.

Тик Ток хийдэг болчихоод байж байтал удаачгүй надад ажлын санал орж ирэв, очоод уулзтал ‘Намайг юу хийж чадах вэ’ гэхэд нь ‘Англи хэлний багш мэргэжлээр төгсөж байгаа’, ‘Хобби чинь юу вэ’ гэхээр нь ‘Кино үзэх’ гэлээ. Тэгсэн за тэгвэл хоолойтой чинь нийлүүлээд кино ярьдаг контент хийж үзье гээд яг ажилд орсон анхны өдрөө суугаад Тваялаятыг бичсэнээр Alimaa’s movie guide-ын эхлэл тавигдаж байсан юм. Багаасаа хүсэж байсан жүжигчин болох хүслээ Англи хэлнийхээ буянаар биелүүлээд дуртай салбартаа ажилладаг болсон. Аавтай ярихгүй нэлээд удчихсан байсан юм, ээж над руу залгаад аавыг чинь нөгөө хүүхэн нь орхиод явчихсан гэнэ гэж байна.

Надад нэг л сэтгэл уужрах шиг мэдрэмж төрсөн. Би тэр үед шинэ дугаар авчихсан байсан юм. Шинэ дугаараасаа аав руу залгаад, Байна уу гээд авахаар нь ярих гэсэн чинь хоолой зангираад болохгүй, уйлж байгаагаа сонсуулахгүй гээд шууд л таслав. Яагаад ч юм цаанаасаа гомдолтой санагдаад хоолой зангираад байсан. Тэгсэн аав намайг гээд мэдчихсэн байсан. Би дүүтэйгээ төстэй дугаар авчихсан байсан болохоор л тэр байх. Намайг тасалсны дараа ааваас “Од охиноор минь юу байна” гэсэн мессеж ирсэн. Намайг дажгүй сайн явж байгааг хийдэг ажлаас минь харж сонсож л байгаа юм байна гэдгийг тэгэхэд мэдсэн. Аавын бүх хийсэн зүйл, энэ бүх хугацааны дараа хүртэл ааваараа бахархуулах гэсэн жижигхэн охины хүсэл унтраагүй хэвээрээ байсаар байгааг тэр үед л мэдэрсэн юм….

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн