БАЙРТАЙ ЗАЛУУТАЙ Л СУУНА…

БАЙРТАЙ ЗАЛУУТАЙ Л СУУНА…

Би одоо 40 дөнгөж гарч яваа эмэгтэй. Хориод жилийн өмнө би өндөр, туранхай, цэвэрхэн царайтай, эрх охин сургуулиа төгсөөд ажилд орвоо. Ердөөсөө цалингаа зохицуулж чадахгүй үрчихээд аав ээжийнхээ гэрт байнга л мөнгө зээлээстэй амьдардаг байсан юм. Тэгээд нэг үеийн хөөрхөн хүүтэй хөтлөлцөж гүйсээр манайд ирж тэднийхээр орсоор  гуравхан сар болоод нэг гэрт орж байр оронтой болсон юм. Нөхөр болсон хүн маань суусны дараа архи ууж агсам тавьж гэр орны юмаа эвдэлнэ. Надад нэг удаа гар хүрмэгц би аав ээжрүүгээ явсан юм. Тэр үед гуйж ирэхийг хүлээж байтал надад хүнтэй явалдаж байгаа сураг гарсан. Тэгээд баригдаад бид бүр мөсөн салсан. 
Суухаасаа өмнө урт удаан хугацаанд үерхэж зан байдлаа мэдмээр юм байналээ. Тэр хүний өссөн орчин архины асуудалтай байсныг дараа нь мэдсэн юм. Ямар ч сайхан залуу байгаад архинд дурлаж байвал хэзээ ч хань болохгүй юм байна гэж тэр үед ухаарсан юм. Тэгээд салах үед эмэгтэй хүн орон гэргүй хөөгддөг юм байна лээ. Маш их үнэтэй тавилга авсан байснаа хүмүүст зүгээр тараасандаа. Ингээд би хоолой зангирч үхмээр санагддаг байлаа. Яг л багалзуурдуулчихаад байгаа юм шиг хоол ч орохгүй, унтах ч үгүй орон дотроо уйлаастай хайрын дуу сонсоостой. 
20 гаран настай хүүхдээрээ байж. Аав ээж минь ч сэтгэл нь гундуу байгааг би харж, гэнэт яагаад би ингэж хөөгдөх гэж? Би өөрөө гэр оронтой больё гэх юм бодлоо. Хаанаас нь яаж эхлэхээ мэддэггүй ээ. Тэгээд цалингаа дэмий гоё хувцасанд үрдэг байснаа болиод банк орж хадгаламжийн данс нээлгэлээ. Орныхоо хажууд нэг гоё байрны зураг гараараа зураад би ийм байр авна. Би ийм машин авна. Би ийм гоё газраар аялана гээд зураад тавьчихлаа. 
Одоо би зорилготой болсон тул сар бүр цалингийнхаа 80%-г дансруугаа хийж эхэллээ. Хэдэн сарын дараа нэг мөнгөө хийчихээд гарч яваад санаандгүй байрны зээл сонирхтол надад урьдчилгаа бүрдсэн байна зээл гарна гэвээ. Бөөн баяр. Аав ээждээ хэлээд зээлээ хөөцөлдлөө. 1 өрөө засваргүй гэхэд арай л дэлбэрсэн хотын төвдөө байр авлаа шүү. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ДООР ДАРЖ УНШААРАЙ. 

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн