ЭХНЭР МААНЬ 10 ЖИЛИЙН ЭРЭГТЭЙ НАЙЗУУДТАЙГАА САУН ОРДОГ…

ЭХНЭР МААНЬ 10 ЖИЛИЙН ЭРЭГТЭЙ НАЙЗУУДТАЙГАА САУН ОРДОГ…

Хадмууд маань ч миний нүүрэн дээр -Эхнэрээсээ бага цалинтай нөхөр гэж юу байдаг юм, ингэж амьдарсанаас салсан нь дээр гэж хэлж байлаа. Ингээд л эхнэр маань А4 цаасан дээр салах өргөдөл бичээд шүүх танхимд надтай уулзсан даа. Тэр өргөдөл дээрээ намайг нэг удаа түүнд гар хүрсэн гэж бичсэн байсан. Өдий олон жил амьдрахдаа уг нь чангахан ч гарнаас нь атгаж үзээгүй юмсан. Тэрийг нь уншаад инээд ч хүрэх шиг нэг талаас бас уурлах ч шиг. Би ч шүүх дээр өөрийнхөө талаас тайлбараа хийсэн тэгээд шүүгч эхнэрт маань таны өргөдөлд салах шалтгаан байхгүй байна 90 хоногийн эвлэрэх хугацаа байна хамт амьдраад үз гэтэл эхнэр чадахгүй гээд салаад явсан даа.
Энэ бүгдийн дараагаас би өөрийгөө дүгнэж үзлээ. Би тэмдэглэлт баярын өдрүүдээс бусад үед тэр бүр эхнэртээ бэлэг өгч баярлуулаж байсангүй, романтик байж чадаагүй бас тийм ч их халамж хайрыг мэдрүүлээгүй нь миний алдаа болсон. Харин салалтанд хамгийн том нөлөө үзүүлсэн зүйл бол би тэр хүний хэтэрхий эрх чөлөөтэй занг нь барьж хазаарлаж чадаагүй, бас өөрөөс нь цалин бага байсан болохоор амных нь бай болсоор хоёр тийш болсон болов уу гэж бодож байна.
Эцэст нь эрчүүд залуусаасаа гэр бүлтэй эмэгтэй хүнтэй хамт наргиж цэнгэх гэж байгаа бол ард байгаа нь үр хүүхэд, хань ижлийг нь бодож хүндэтгэж үзээсэй л гэж хүсэх байна даа. Айл гэрийн эхнэр, үр хүүхдийн ээж болсон эмэгтэй хүнд нүдээ битгий унагаарай. Тэдний ард бүхэл амьдрал нь явж байдаг юм шүү… Энэ салалтын золиос нь хөөрхий охин минь л болсон доо. Надад харин хэзээ ч хүний дор орж болохгүй юм байна гэсэн бодлыг тархинд минь маш гүн суулгаж өнгөрсөн гурван жилийн хугацаанд зүтгэсээр зүтгэсээр багагүй амжилтанд хүрч салсан эхнэрийнхээ хүсээд надаас нэхээд байдаг мөнгө гэх зүйлтэй л болоод авлаа.
Дахиж хэн нэг хүнтэй амьдрал зохионо гэхээс нэг л итгэл төрж өгөхгүй байна. Эхнэр маань бас одоо ч өөр хүнтэй суугаагүй охинтойгоо хоёулаа л хамт байгаа. Би харин яасан нь дээр бол эргээд очвол намайг хүлээж авах болов уу, хүлээж авлаа гэхэд тэр хүний хөлнийх нь хий гараагүй дахиад л асуудал үүсгээд унавал яана гэхээс айж байна. Тэр хүнийг гэх сэтгэл минь хэдийн хөрсөн ч охиндоо хойд аавын гар үзүүлмээргүй байна. Зөвхөн охиноо бодоод тэр гэрт буцаад очвол яадаг бол…

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн