72 ЦАГИЙН ЭМ АВЧ УУГААД ТЕСТЭЭР ҮЗЭЭД БОЛОХГҮЙ БОЛ НӨХӨРЛҮҮГЭЭ ЧИХЧИХНЭ ДЭЭ…

72 ЦАГИЙН ЭМ АВЧ УУГААД ТЕСТЭЭР ҮЗЭЭД БОЛОХГҮЙ БОЛ НӨХӨРЛҮҮГЭЭ ЧИХЧИХНЭ ДЭЭ…

Би үнэхээр шоконд орсон. Эхнэрээ харахад орондоо нам унтаж байсан. Эхнэр маань 3 найзтайгаа дөрвүүлээ гарсан юм байналээ. Тэгээд гурван залуутай буудалд хоносон байсан. Бас цуг гарсан “П” гэдэг өөр нэг найз охиных нь талаар мэссэж бичиж байхдаа асуусан чинь -72 цагийн эм авч уугаад тестээр үзээд болохгүй бол нөхөрлүүгээ чихчихнэ гэдэг юм даа. Ээ нээрээ үнэхээр арайчдээ. Өмнө нь ч гадуур явж байхдаа ингээд л явж байсан байх даа эхнэр маань. Тэгээд шууд сэрээгээд хэрүүл хийсэн. Юу яриад байгаа юм, хэдэн удаа хэлдэг юм, яагаа ч үгүй гээл зүтгээд байхаар нь мэссэжыг нь уншуулсан. Уул нь би өөрөөр нь үнэнийг нь хэлүүлэх гээд зүтгээд байсан юм.

Одоо бид салчихсан байгаа. Би гэртээ очилгүй 3 хонож байна. Охиноо бодоод л шаналаад сууж байна. Цуг явсан найзуудруу нь ч бүх үнэнийг нь нөхөрт чинь хэлж чамайг салгана гээл уурласан. Хүссэн бүх зүйлийг чинь өгнөө битгий нөхөрт маань хэлээ ч дээ, бид удахгүй хуримаа хийнэ, чи хүүг маань бодолдоо гэж надад хэлсэн. Гэтэл эхнэрийн найз П гэх охин одоо 7 сард хуримаа хийх гэж байгаа юм байна лээ. Нэг хүүтэйг нь мэднэ л дээ би. Эхнэртэй хамт явсан 3 найзыг нь Б, П, М гэдэг. Б нь саяхан нөхөрөөсөө салсан 1 охинтой. П нь удахгүй хуримаа хийх гэж байгаа нөхөр хүүхэдтэй. М нь одоогоор ганц бие

Эхнэр -чи охиноо бодоод намайг нэг л уучилчих. Би бүхнийг чинийхээр хийнэ. Тэд нартай дахиж уулзахгүй охин чинь чамайг асуугаад уйлаад унтахгүй байна, гадуур явахаараа аавдаа тэврүүлчихсэн хүүхдийг хараад аавдаа тэврүүлнэ аавыг дууд гээд байна гээд зай завсаргүй мессеж бичиж байна. Охин маань надаас огт салдаггүй дагаад л явж байдаг хүүхэд л дээ. Эхнэр маань өөр хүнтэй явалдсан дээр нь тэрнээсээ бэлэг болгоод хүйтэн өвчин авчихсан бас надад халдаачихсан охиноо болон ирээдүйд бидэнд ирэх хүүхдүүдээ бузарлачихлаа.

Би одоо нагац эгчийхээ гэрийг харж үлдээд ганцаараа тарчилж сууна. Охиноо санаад байна, эцэггүй өснө гэж бодохоор яваад очмоор байна. Гэвч тэр залуугийн ганц шөнө хэрэглээд хаясан зүгээр нэг хүүхэн болох эхнэртэйгээ нэрээ холбоод нэг насаараа хамт амьдарна гэхээр би гэдэг хүн үнэхээр доог тохуу болоод байгаа юм шиг. Эхнэрийнхээ санаанд багтамгүй бузар явдалыг нь уучилж чадах уужим сэтгэл бас гаргаж чаддаггүй ээ. Сая надруу надад ямар нэгэн юм болвол миний охиныг ээжээс минь битгий булаагаарай гэж мэссэж бичсэн. Гэмшсэндээ элдэв янзын муу юм хийх гэж байгаан биш байгаа даа. Би одоо яавал дээр вэ?

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн