3 ЖИЛИЙН ДАРАА СОЛОНГОСООС ИРТЭЛ ЖИРЭМСЭН ЭХНЭР, ТАНИХГҮЙ ЗАЛУУ УГТСАН

3 ЖИЛИЙН ДАРАА СОЛОНГОСООС ИРТЭЛ ЖИРЭМСЭН ЭХНЭР, ТАНИХГҮЙ ЗАЛУУ УГТСАН

Гэтэл зөв зүгээр гүйж явсан хүү маань гэнэт таталт өгөөд бөөлжөөд өндөр халуурч эхэллээ. Тэр үеэс хар дарсан зүүд шиг өдрүүд эхэлсэн юм даа. …Улсын хувийн зөндөө л эмнэлэгүүдээр явсаан даанч онош нь тодорч өгөхгүй эмчилгээ хийлгэвэл бүүр дордоод нөхөр бид хоёр жаахан л холдвол бахирч өгнө. Ээлжлээд тэврээд тухтай унтах хооллох цаашаа. Гурав хоноод Ц, Д хоёр маань эргэж ирлээ охиныг маань дагуулчихсан.
Аймаар өрөвдөлтөй харагдсан юм шиг байна лээ. Аргагүйшдээ ор хүрэлцэхгүй коридорт шалан дээр. Д нөхөрт за ер нь онош нь тодрохгүй бол Хятад руу яв, манай дүү тэнд байгаа зардал мөнгийг нь найз нь болгоё бас энэ байранд чинь их учир бнаа найз аргалуулнаа гэсэн гэсэн. Нээрээ охин маань тэр хоёрыг заавал хоёр талдаа унтуулах гээд баллаж өгдөг байсан гэсэн. Тухайн үед хүү маань долоотой охин маань тавтай бсан байх. Эргэж ирэхэд ахыгаа дийлж санаа нь амардаг хүүхэд өмөлзөөд нөхөр бид хоёр зомби цаашаа байсан бх. Бидэн гурав юмаа хөөцөөлдөөд л шууд Хятад нислээ. Д, Ц хоёр маань охиныг минь хараад үлдлээ. Аав минь насан өөд болоод ээж минь бие муутай хадмууд маань хол хөдөө өөр харчих хүн байхгүй байсан юм л даа. Охин маань Д, Ц хоёроос салдаггүй тэнд нэг ах байна гээд уйлаад болохгүй болохоор мань хоёр аргаа бараад нэг лам дуудаж.
Мөнгөө хурааж хурааж яг нүүж орохын өмнө нас барсан эрэгтэй хүний сүнс байрандаа хорогдсон байна гэсэн гэсэн. Бөө лам дуудаад л бөөн юм болсон юм байх. Би болбоос тийм юманд үнэн сүжиггүй хар зориг бүхнийг ялнаа гээл явж байдаг хүн л дээ. Нээрээн лам хар ирээд явснаас хойш хүү маань өдрөөс өдөрт сайжраад л ирлээ. За тэр яахав охин тэр гурвын амьдрал. …Ц, Д хоёр маань охиныг дагуулж эргэж ирсний дараа одоо л хоёулаа найзууддаа туслахгүй бол хэзээ туслахав гээд хуралдаж хуваарь гаргасан гэж байгаа, ээлжилж цэцэрлэгт хүргэж авах гэр орны ажил хүнсээ цуглуулах гээд. Хамгийн гол нь хоорондоо утасны дугаараа солилцсон байгаа юм. Ц-гийн утас бол маш нууц шүү дээ. Би нэг залууд зааж өгөөд эгээтэй л эрлэгтэйгээ учирчихаагүй. Аан бас мөнгөө хоёр талаасаа яг адилхан гаргаад Ц өдөр болгон санхүүгийн тайлан гаргадаг байсан байгаа юм. Надад бол үнэн залхуутай сонсогдож байгаа байхгүй юу.
Ингээд л манай гурвын нэг дээвэр доорх хамтын амьдрал эхэлжээ. Эхлээд дээр хэлсэнчлэн охин заавал хоёр талдаа унтуулах гээд л. Танихгүй хүмүүс бие биенийхээ дэргэд унтах аймар хэцүү хурдхан л гэртээ харьж дураараа тарвалзах юмсан гэж бодогдоод л гэр лүүгээ гүйчмээр байдаг бсан гэсэн. Охин маань үгэнд маш сайн ордог хаашаа л явна дагаад бүлтэлзээд өрөвдмөөр. Би ирээд үнэхээр охиноо хараад гайхсан шүү өглөө өчнөөн дуудуулж босдог хүүхэд ганц дуудахад год үсрээд л босоод ирдэг хувцас ном тоглоомоо яс хураадаг англи германаар ойр зуур уншаад ганц хоёр үг мэддэг гутлаа хүртэл хөөрхөн тослоод хувцасаа индүүдээд сурчихсан байж байсан. Ц эгч дандаа англи герман хэл дээр ном уншиж теливиз үздэг надад зааж өгдөг Д ах гутлаа тослох хувцасаа индүүдхийг хийлгэдэг байсан гэнээ. Тэр хоёр хүүхэд өсгөж үзээгүй болохгүй хүүхэд гэж гололгүй хийлгүүлээд л байсан юм шиг байна лээ.
Одоо бол ахыгаа журамлана ш дээ. Бас намайгаа бас хурган голоод байнаа Д ах Ц эгч хоёр аймар гоё хоол хийж өгдөг манай хоёр бол орон орны хоолыг бас л хашраана л даа. Та намайг унтахын өмнө үлгэрийн ном уншиж өгсөнгүй гээд л. Тэр хоёр хүүхэдтэй болвол тэгнэ ингэнэ гэсэн бүх л мөрөөдлөө охинд маань зориулсан юм шиг байгаа юм. Хэн эрт тарсан нь охиныг маань аваад гурвуулаа амралтын өдрүүдээр заавал үзвэр үйлчилгээний газруудаар явах юмуу лагер дээр очиж парти хийдэг байсан гэсэн. Ер нь үлгэр дууриалал гэдэг зүйл хамгийн чухал юм шиг бна лээ. Хүү маань ч сайжирч сар болоогүй байхдаа Монголоо зорилоо доо. Бид гурвыг ирэхэд Ц, Д хоёр баярлаад байгаа ч юм шиг дурамчхан ч юм шиг нэг л сонин угтлаа. За бүх юм байрандаа эргээд очсон нь ойлгомжтой. Хэд хоног амьдрал хэвийн үргэлжилсээр. Тэр хоёр ажиг сураг алгаа. Гэтэл Ц маань дандаа адал явдалтай явдаг хүн чинь ажлынхантайгаа зугаалгаар явж бгаад хаднаас халтирч унаад гипстэй манайд хэд хоновоо.
Угаасаа эмнэлэгт удаан хэвтэх дургүй гэж жигтэйхэн. Мэдээж эмчилгээ хийлгэж бгаад ирсэн л дээ. Д манайд мартсан юмаа авахаар ирлээ. Ц-г манайд байгаа гэж мэдээгүй байсан. Ц хэвтэрт шахуу нойл мойл ороход нь би хажуугаас нь түшиж тулаастай. Д юмаа авчихсан мөртлөө явахгүй суугаад л байх. Юм хэлэх гээд хэлж чадахгүй гэмээр ч юму нэг их сонин царай гаргаад суугаад байна. Би ч юм хэлсэнгүй. Ээлжит нойл орсны дараа хальтраад /одоо бодоод байхад албаар унасан байгаа юм даа муу тэнэг чинь/ хоёулаа нэлмэгэр халат өмсчихсөн байсанг ч хэлэхүү бyyдyyлсан элээ шиг навсайгаал унаж явсан чинь Д маань хаа холоос харайж гүйж ирээд Ц-г газарт унахаас өмнө шүүрч аваад /намайг тосч аваагүй ш дээ/ За би хүнээ аваад явъядаа өөр хүнийх шиг цахиртсан сонин хоолойгоор хэлээд шууд тэр чигт нь халаад малаадтай нь аваад явсандаа. Тэр өдрөөс эдгэртэл нь газар гишгүүлээгүй гэсэн шүү.
Дараа нь Ц эхлээд танайх руу явна гэхээр халшираад яаж явнаа гэж боддог байсан бол сүүлдээ яаж гэртээ ганцаараа байна гэж бодохоор аймаар санагддаг бас охины чинь хоёр талаас хөтлөөд хүнсээ цуглуулаад гоё хоол хийж идээд л кино мино үзээд явахад ёстой гэр бүлийн жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэсэн. Д болохоор цэвэрч нямбай, зовж олсон мөнгөнд нь хүндэтгэлтэй тооцоотой хэмнэлттэй хандаж байгааг хараад яг л миний хайж байгаа хүн байна даа гэж бодсон гэсэн. Ер нь эхнээсээ л бундан байсан гэсэн. Хүүг бид гурвыг ирсний дараа бас бие биенийхээ хийж өгдөг хоолыг баахан үгүйлсэн юм байхөө. Хоёулаа бас бардам зан гаргаад гүрийгээд байсан байгаа юм. За нөгөө алдарт асуултанд хариулъя, суусан уу гэж үү СУУСАН. Бас удахгүй шинэ төрөх хүүхдээ хүлээгээд Европын нэг оронд байгаа удахгүй Монголдоо ирж маамаална. Тэндээ их залуухан ээж гэсэн шүү одоо залуу хүүхдүүдийн дунд яаж төрнөө л гээд байна лээ. АМЬДРАЛ ҮНЭХЭЭР БАЯН. УЧРАХ ЁСТОЙ ХҮМҮҮС УЧИРДААГ ГЭЖ.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн