3 ГАЗАР ЗЭРЭГ ХАРУУЛ ХИЙГЭЭД 2 САЯ ГАРАН ТӨГРӨГ АВДАГ…

3 ГАЗАР ЗЭРЭГ ХАРУУЛ ХИЙГЭЭД 2 САЯ ГАРАН ТӨГРӨГ АВДАГ…

-Ах нь залуудаа их муухай ааштай, хүнд туслаж мэддэггүй, бас балгачаад олон ааштай, хачин хачин хэрэг их хийдэг өөдгүй хүн байсан шиг байгаа юм. Эхнэр минь хоёр хүүхдээ аваад надаас салаад явахад л ах нь их юм ойлгосон доо. Одоо үлдсэн 30 жилийнхээ амьдралыг хоёр охиныхоо төлөө л зориулж байна гэв. Гурван байгууллагад харуул хийгээд сардаа хоёр сая гаран төгрөг олдог. Дээр нь хүмүүс машин тэрэг цахилгаан янз бүрийн юмаа янзуулах, юм зөөлгөхдөө хүртэл санаа зовж халаасны мөнгө өгдөг учир ах мөнгөө цуглуулж байгаад нэг охиноо Бээжинд, нөгөө охиноо Шанхайд сургаж амжсан. Хуучин эхнэрлүүгээ байнга мөнгө шилжүүлнэ. Эхнэр нь хөдөө орон нутагт амьдардаг юм. Ах дахиад ярихдаа: -Хүний амьдралд сэтгэл санааг нь өөрчлөх зүйл тохиолдохгүй л бол хүн харанхуй мунхагаасаа болоод амьдралыг, хөдөлмөрийг ойлгохгүй ухаарахгүй яваад л байдаг юм. Эдийн засаг хямарлаа, Монголд амьдрах арга алга байна гээд шал худлаа. Зүгээр л манайхан ажлыг голохдоо л тэр байхгүй юу.
Ах нь 60 гарчаад гурван ажил хийгээд болоод байхад зарим залуучууд ганц өдрийн нойр даахгүй хүүхэн шиг шалчигнана. Яаж ийм залхуу байхаар улс орон хөгжнөө. Цз цз цз гэж шүүрс алдана. Хүн муухай сэтгэлтэй, муухай ааштай байж болно. Түүнийгээ л засах хэрэгтэй гэж хэлэв. Дорж ах гэнэт 7 хоног алга болчихлоо. Хэл чимээгүй. Бид хэд ч сандарч яачив, ийчив гэж асуухад хээв нэг: – Ах нь өвөө болох нь. Тэгээд охиноо тосч аваад хамтдаа, аятайхан нэг өрөө байр хайгаад явж байна гэж хэлж билээ. Ямар их өөрчлөлт, ямар их эр хүний тэвчээр вэ!!
Erdenebileg Dulguun

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн