ЯМАР ГОЁ ХӨХТЭЙ, ЯАСАН ГОЁ БҮСГҮЙ ВЭ…

ЯМАР ГОЁ ХӨХТЭЙ, ЯАСАН ГОЁ БҮСГҮЙ ВЭ…

Нөгөө xөx маань аймаар чулуу шиг хатуу чинэрээд л өвдөөд л xөxүүлсэн ч нэмэр алга аа. Нөхөр сүүлний тос халаагаад аваад ирж байнаа. За хэвт, массаж хийнэ ээ гээд л тослоод л илээд л байна. Тэгснээ нөхөр -Яасан сайхан xөx вэ? Ямар үзэсгэлэнтэй xөx вэ? Үр хүүхдээ хоололдог буянтай xөx вэ? гээд л хэхэ. Би чинь гайхаад л, дотроо юу яриад байнаа гээд л. Сүүлдээ бүр ичээд л. Тэгж байтал тэсэхийн аргагүй өвдөөд эхэллээ шүү. Тэр хооронд би гэдэг хүн чинь их юм бодож байгаа юмаа. Яанаа, ингэж байгаад бүүр аймар болчихвол яанаа. Идээлээд бугалчихвал яанаа гээд л.
Нөхөр ч үргэлжлүүлээд магтаад л, аргадаад илээд л, тослоод л байна. Нилээн магтаж иллээ. Xөxний маань сүү асгарч өглөө. Гайхаад шоолоод дотроо бодож байсан би чинь өөрийн эрхгүй уйлаад л нулимс асгарч өглөө. Нөхөр -Миний хань дотроо гоё юм бод, сайхан зүйл төсөөл гээд л. Иллэг хийх тусам бага багаар зангираа нь гайгүй болж байна шүү. Нөхрөө харсан чинь хамаг хөлс нь цутгачихсан байж билээ. Бараг цаг иллэг хийсэн байх аа. Хүү ч сэрлээ, xөxүүллээ. Гайгүй шүү. Тэгээд тэр шөнө давгүй хонож маргааш гэхэд дажгүй болсон юм. Юун бариач нөхрийнхөө ачаар эмнэлэг ч явахгүй эмчилсэн юм. Эрчүүд маань үнэхээр эхнэр үр хүүхдүүдийнхээ жинхэнэ баатар. Биднийхээ бахархал нь байдаг шүү. Миний, таны хань бүгдээрээ хамгийн шилдэг нь.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн