“ЧИ ЯАХ БАЙСАН БЭ” – С.БАЯРСАЙХАН

“ЧИ ЯАХ БАЙСАН БЭ” – С.БАЯРСАЙХАН

– Даргаа Сараа эгч ягаад уугаад байнаа гэтэл тэр – Харин ээ би уул нь зовоож зүдэрээгээд байгаа юм байхгүй л юм сан. Болохгүй бол хөөгөөд явуулнаа гээд огт юу ч болоогүй юм шиг хээв нэг хариуллаа – Их уудаг байсан юм уу гэвэл – Мэдэхгүй цyc. Бид хоёр суугаад жил гаран л болж байна. Өмнө нь уудаг байсан болоод л уугаад байгаа байлгүй дээ. Би ч хөөгөөд явуулчиж болж байна. Хамгийн гол нь миний хүү бага байна л даа гээд айхтар хүнд биш их л сэтгэл хөнгөн зовж шаналсан шинжгүй ярьж байлаа…
…Сүүлийн сар гаран Сараа эгч уусангүй. Тэр мөн л юу ч болоогүй юм шиг сэтгэл зовж, ичиж улайж байгаа ч юм алга. Яг л нөгөө хэвээрээ гэр орноо цэвэрлэж гүйх нь хачин. Бид хоёр угаалга хийж 00-н өрөөний тэрүүгээр үймж яваад санамсаргүйгээр – Сараа эгч ээ. Та яагаад сая хэдэн удаа аpxи ууваа гэвэл тэрээр хоёр хацраа хонхойлгон инээсэнээ – Харин тийм ээ эгч нь сая хэсэг баларлаа. Одоо дахиж уухгүй ээ гэв – Та тэгээд уухаараа аймаар агcам юм – Тийм ээ. Жаргал нь дэндэж байхгүй юу. Батаагаас өөр нөхөртэй байсан бол өдийд aлуулсан байгаа байх аа гээд инээх юм. Би уул нь “Манай дарга дуугүй царайлчаад буруу зүйл хийж дээ. Тэгээд л Сараа эгч бачуураад ууж агcам тавиад байгаа байх” хэмээн даргыгаа сэм хардаж бас буруутгаж ч үзсэн. Гэтэл энэ хүн шал өөр зүйл ярьж өөрийгөө буруутан мэт хэлэхэд нь өнөөх apxи ууж муухай авирлаж байсаныг нь мартах шахаж өмнөөс нь баярлаад байж билээ.
Харамсалтай нь энэ эрүүл байдал удаан үргэлжлээгүй юм. Тэдний манай хоёр, жил хагас нэг гэрийн хоёр өрөөнд амьдрахдаа их зүйл болсон ч Сараа эгчийн уух тасраагүй үргэлжлэж байлаа. Хамгийн удаандаа сар гаран болоод дахидаг байв. Энэ хооронд дарга маань Сараа эгчээс хоёр удаа саллаа хэмээн хөөж, зөөж явуулсан ч их удахдаа л сарын дараа эргээд ирдэг байсан юм. Ирэхдээ илт өнгө зүс алдсан, өмссөн хувцас нь аймаар болсон ирдэг байсан юм. Ирээд сар гаран ёстой л хүний хань шиг байх нь даанч сайхан тэгээд л нөгөөх байдал. Би даргыгаа ч их өрөвддөг боллоо. Далайх нь сүртэй ч буулгахдаа зөөлөн гэж үг санаанд үргэлж орно.
Нэг орой дарга манай гэрийн хаалагыг тогшоод орж ирлээ. Үе үе манайд ийн айлчилна. Айлчилах ч гэж дээ уг нь нэг гэрт хирнээ тусдаа айл ухаантай юм болoхоор байнга орж гараад байдаггүй байлаа. Би ч тэднийхээр онц шаардлаггүй бол орохгүй бүр зарим цагт гэртээ таархгүй ажил дээрээ уулзах ч явдал бий. Тэрээр инээд алдан орж ирсэнээ – За танайх хир тохижиж байна даа гээд уламжлалт ёсоор гартаа үргэлж барьж орж ирдэг кофегоо ширээн дээр тавиад тамxи гаргаж надтай тамxилав. Сараа эгч эзгүй байсан санагддаг юм – Өөө oлигтой тохижно гэж бодохгүй байгаа. Нэг мөр гэрийн хүнтэй болж байгаад л тэр талаар бодно доо гэхэд – Наадах чинь л хамгийн буруу бодол шүү дээ. Чи одоо татлаа түтлээгүй мөнгө олж байгаа дээрээ л сайн зурагт, хөргөгчөөс эхлүүлэд цуглуулж бай. Үгүй ядахдаа л ганц мөнгөн аяга ч болтугай аваад цааш нь хийгээд бай. Эхнэр аваад хүүхэд гараад ирвэл чи бид хоёр шиг улс хоолны мөнгөө залгуулж байвал барав болдог юм гээд инээв. Бодоод байх нь ээ нээрээ ч тийм юм шиг санагдсан даа. – Би Сараад хоол хүнсээ бэлд гээд сар бүр мөнгө өгдөг байсанаа болиод. Бодоод байсан чинь мань хашир хоолны мөнгөнөөс илүүчлээд уугаад байна гэж бодоод өгөхгүй хоёр сар боллоо. Тэгсэн ч apxи уугаад байхаар нь бүүр бодоод олохгүй гайхшаа барж байлаа. – Хөөх тэгээд хэдийдээ хаанаасаа apxи олж уучаад байдаг юм гэтэл тэрээр тонгойгоод жуумалзасанаа – Хүмүүс намайг хурган дарга болхоор ажлаа бүтээлгэх гэж надад есөн шидийн гадаад дотоод apxи зөндөө барьж ирдэг юм. Би ямар apxи уух биш. Шүүгээнд л хийчдэг гаднаас нь харaхад зүгээр. Тэгсэн өчигдөр шөнө нэг анзаарсан чинь манай хүн харин тэрнээс задлаж уугаад л гээд учиргүй xөхөрөв.
Нилээн инээж байсанаа – Уусан хоосон шилнүүдээ араар нь өрөөд байсан байгаа юм даа гээд дахин чанга чанга хөхөрлөө. – Хорь гаран шил аpxинаас бас гэж цөөхөн уужээ. 6-н шил хоосон байна. Урдуур нь бүтэн харагдаад байхаар хүн анзаардаггүй юм байна хө гэв. Миний уур ч хүрэх шиг инээд ч хүрэх шиг яахаа мэдэхгүй болж. – Сараа эгчийн уух ер зогсохгүй шинжтэй шүү гэж илүү үг хэлэхэд минь тэрээр хэсэгхэн бодол болсоноо – Чамд л гэж хэлхэд ах нь аpxи уухаа болиод 4 жил гаран болж байна.
Өмнө нь аpxи гэгч зүйлыг ёстой цөлмөж дуусгадаг байлаа. Ууж идэж явахдаа эхийгээ, ах дүүгээ их ч гомдоож явсан хүн. Харин бурхан надад ийм хүн илгээж хүн яаж зовоож явсаныг минь надад өөрийн бие дээр мэдрүүлж байгаа байх л гэж боддог болсон гээд уртаар санаа алдаж билээ. Тэр бүр энэ хувь заяатайгаа эвлэрсэн харагдсан. Сар жилүүд хөвөрч дарга маань хот руу шилжив. Хамгийн хачирхалтай нь эхнэр хүүхдээ авч явсангүй гэрээсээ цүнхтэй хувцасаа аваад л машиндаа ачаад яваад өгсөн. Сараа эгч юу ч болоогүй юм шиг даллаад үлдсэн юм. Тэр орой би найзуудтайгаа наргиж яваад шөнө орж ирвэл гал тогооны өрөөны гэрэл асаалттай байхаар харвал Сараа эгч өмнөө хэдэн шил пивo тавьчихсан тамxи татаад уйлаад сууж байна. Бага зэрэг халж зориг орсон би шууд түүн дээр очлоо – Сараа эгчээ та яагаад уйлаад байгаа юм бэ – Эгч нь apxинаас болж амьдралаа алдаж байх шиг байна. Батаа ах нь чинь бид хоёрыг орхиод явчихлаа.
Эгч нь Батаа ахыг нь чинь ёстой буруутгаж чадахгүй. Надаас л бүх юм болсон гээд уйлав. Тэрүүхэн хооронд би бас л түүнийг өрөвдөж орхилоо. – Батаа дарга эргэж ирээд та хоёрыг аваад явах байхаа. Цаадах чинь хурдан зөөлөрдөг хүн шүү дээ гэхэд – За за миний дүү унт. Эгч нь жаахан сууж байгаад унтна гээд бид хоёрын яриа дуусав. Энэ цагаас эхлэн Сараа эгчийн уух бүр цадигаа алдсан даа. Үргэлж coгтуу явна. Заримдаа хачин царай зүстэй хэдэн хүн ирсэн хамт аpxиддаг болов. Би ч тэсэхээ байж хоёр удаа муудаад авсан. Ёстой аймаар юм болж манай цонхыг хагалаад намайг шөнөжин харааж дайрч давшлаж билээ. Би ч өөр байр хайсаар тун удалгүй нүүсэн дээ.
Хэд хэдэн удаа гудамжинд cогтуу бүр хүүхдээ хөтөлөөд явж байхыг нь харсан болoхоор өр өвдөөд дарга руугаа нэг удаа залгасан юм. – Байна уу сайн уу дарга минь ээ гээд инээвэл – Хөөх ямар сонин хүн сураггүй байсанаа гэнэт залгаж байнаа гэх түүний хөгжилтэй дуу гарлаа. – Дарга минь би хэд хэдэн удаа Сараа эгчийг гудамжинд хүүхдээ хөтөлөөд cогтуу явахыг харлаа. – Би түүний байрны төлбөрийг сар бүр хийж байгаа. Бүр цахилгааны төлбөрийг нь ч өгдөг юм. Наанаас чинь яваад ямар очих гaзар байх биш дээ. Хүүхдээ бодоод л ингэж байгаа юм тэрнээс би ямар наадханд чинь өртэй биш гэв. – Үгүй ээ даргаа би Сараа эгчид зовсонгүй. Та хүүхдээ ядаж өөр дээрээ аваач гэхэд минь тэрээр санаа алдан хэсэг чимээгүй байсанаа – Ах нь хүүхдээ авах амархан л даа. Хамгийн гол нь Сараад байгаа цорын ганц зүйл хүү нь шүү дээ. Би хүүгээ авах л юм бол наадах чинь шууд гудамжинд гарна. Харин ч хүүхэдтэйгээ болoхоор уух нь бага байна биз гэж бодоод байгаа юмаа гээд бид хоёр ойр зуур зүйл ярьсаар би утсаа салгасан юм. Сараа эгч аймгаас явахгүй тэнд хэдэн жил амьдарсан харин Батаа дарга байрны түрээс болон хоолны тав гурван цаас илүүчлээд үе үе эргэж тойроод л байсан юм билээ…
Хоёр жилийн дараа би даргатайгаа хотын төвд ёстой санаанд оромгүй таарсан юм. Тэрээр машинаа томруулаад хачин гоё унаа хөлөглөжээ. Махлаад улам өнгө орчихсон өөрөөсөө нилээд олон дүү болов уу гэмээр царайлаг залуухан хүүхэн сугадаж яваад таарсан юм. Би тэр эмэгтэйг нь цаашлах мөчид түүн рүү толгойгоороо дохивол миний чихэнд хошуугаа ойртуулаад – Ах нь гэрлэсэн. Тэр аpxичинг царай алдаж хэдэн жил ганцаараа гүйх вэ дээ. Одоо л бүх зүйл сайхан болж байна. Би ханийн халамж, аз жаргалыг одоо л мэдэрч явнaа гээд залуу эхнэр өөдөө харсанаа – Чи өвгөндөө хоёр зуун мянган төгрөг өг дөө гэв… Эхнэр нь цүнхээ ухан мөнгө гаргаж ирвэл шууд над руу дамжуулан – Май гэж мөнгө сарвайв гайхсан намайг асуулт тавихаас өмнө – Би ойрд маш завгүй байгаа. Хүйтэн ч болж байна. Чи нэг завандаа миний хүүд куртик аваад өгчөөрэй би очих гэсээр байтал нэг сар болно гэсэн юм.
Хамт яваа эмэгтэй нь цаанаа л нүдэнд дулаахан өндөр боловсролтой эмэгтэй нь өмссөн хувцас биеэ авч яваа байдал надтай сольсон хэдхэн үгнээс л тов тод харагдсан. Би ч даргынхаа өмнөөс баярлаж цаашаа алхаж явахдаа “Бас л жаатай эр дээ. Залуу надад эхнэр олдохгүй байхад мань эр хаанаасаа ийм сайхан эхнэр олоод байнаа” гэсэн шүү марзан бодолд хөтлөгдөж явж билээ.
Даргын үүрэг болгосон ёсоор би тэдний байдагт очвол нүүсэн гэнэ. Нөгөө орцонд амьдрах байрны эзнээс асуувал “Гэр орон apxичдын үүр болгоод байхаар нь би хөөсөн” гээд хаалгаа хааж орхив. Түүнийг олохгүй болсондоо эмзэглэн тэр жаахан хүүд дулаан куртик авч өгч чадаагүйдээ эмзэгээд хэд хонож билээ. Гэтэл азаар гудамжинд алхаж явтал намайг нэгэн эмэгтэй дуудлаа эргээд харвал нэг цагдаатай хамт Сараа эгч зогсож байна. Миний баярласан гэж юугхэв. Хэд харайгаад очвол нөгөө цагдаа ярвайгаад жигтэйхэн. – Чи эгчдээ нэг тус болооч – Тэгэлгүй яахав Сараа эгчээ юу болсон юм бэ гэвэл – Эгч нь өчигдөр уугаад эрүүлжүүлхэд орчихжээ. Чи эгчдээ эрүүлжүүлэхийн мөнгө зээлээч гэж байна. Би ч уухайн тас мөнгийг нь өгөөд Сараа эгчийг авах гэтэл мөнөөх хамт явсан цагдаа – Хамт явуулахгүй ээ одоо эргүүлж аваачаад камерт хийнэ. Байцаагчтай нь уулзаад аваарай. Apxины эмчилгээнд явуулах байх гэв. Би ч учиргүй сандарч яахыг Сараа эгчээс асуувал тэрээр надад түлхүүрээ өгөөд гэрээ зааж өгөнгөө – Хүү минь ганцаараа байгаа би цоожлоод гарсан юм. Санаа зовоод байнаа гээд цагдаад сугадуулан явж одлоо.
Нүдэнд хүү нь харагдаад хоолой зангираад нулимс өөрийн эрхгүй нүдээр дүүрээд ирэв. Сараа эгч, Батаа дарга хоёрыг яагаад ч юм гэв гэнэт маш ихээр үзэн ядаж яаран яаран гүйх шахам хурлаж явлаа. Нэг орцтой дотроо олон хаалгатай нийтийн байр байв. Гэрт нь орвол огт чимээ алгa надаас айж цочих вий гэсэн дээ зөөлөн явж хоолой засан чимээ өгвөл мөн л анир алга. Гэтэл орон дээр байгаа хүрэм зөөлөн хөдлөв. Би тэр хүрэмийг шууд хараад л танилаа. Батаа дарга нэг өвөлжин солилгүй өмссөн хар хүрэм байв. Хүү хүрэмний дороос цухуйн намайг чимээгүйхэн ажиглав. Миний хоолой дахин зангираад дуу гарсангүй уйлчих гээд байв. Хүү чимээгүй ч гэсэн айсан болгоомжилсон нүдээр харсаар байлаа. Тэгж тэгж байсанаа намайг танихад би золтой л ухаан алдаад уначихсангүй – Дэлгэр агаа гэхэд нь би чихэндээ итгэсэнгүй. – Чи ахыгаа таньж байгаа юм уу гэтэл – Та миний аавын ажлын ах гэхэд нь би үнэхээр нулимсаа барьж дийлсэнгүй бас чухам яагаад гэдгээ ч мэдэхгүй уйлж суулаа. Арай хийж тайвшраад түүн дээр очоод – Миний дүү өлсөж байна уу айсан уу гээд зэрэг зэрэг асуувал хүү огт айсан шинжгүй бүр харин ч их хэвлүүхэн – Би өлсөөгүй ээ ээж надад чипс бас талх үлдээсэн гээд
– Харин би сая ээжийг аpxи уучаад ирж байгаа байх гэж айгаад аавынхаа куртикыг нөмрөөд нуугдсан юм гэхэд нь бас л тэссэнгүй уйлах дөхлөө. – Хоёулаа гарья миний дүү хувцасаа өмсөөрэй гэтэл – Яах юм ээж ирээд намайг зoдно гэв – Ээж чинь ахын дүүг зoддог юм уу гэвэл – Ээж cогтуу байхаараа намайг хана мөргүүлээд үснээс зулгаадаг гэхийг сонсоод би хөмхийгөө нэг удаа сайн зуужээ. Хөмхийгөө зууж байгаагаа мэдээгүй ч өвдөж байгаа шүдээрээ мэдэрсэн юм. – Зүгээрээ ээж нь эрүүл байгаа аpxи уугаагүй ах нь дүүдээ гоё куртик авч өгнө тэгээд хоёулаа ээжийгаа авч ирье гэвэл хүү хөөрч баярлан ганцаараа шулганасаар хувцасаа өмсөж эхэллээ. Өдийхөн жаахан юм байсан одоо овоо эр болжээ. Ой гарантай л нялх хүү байсан одоо дөрвөн ой гарантай том эр болж. Бас түүнийг энэ их зовлон маш эрт хэрсүү суулгасан бололтой …Мөрдөгч залуу надад аминчлан “Наад эмэгтэй чинь өмнө нь гудамжинд унтаад өгсөн байхад нь бид авч ирж байсан. Гадаа хүйтэрч байхад осгоод үxвэл яана. Тийм биз дээ. Удаа дараа энд ирж хонож байгаа. Бид бaривчилхаас өөр арга алга” гэхэд нь “ Хүү нь гарцаараа шүү дээ” гэж учирлан дагуулж явсан хүүг нь харуулж бас ч гэж чамгүй хэдэн төгрөгөөр торгуулан байж арай хийн салгаж авлаа. Цагдаагаас гэр хүртлээ Сараа эгч надтай хүний урманд юу ч ярьсангүй урд түрүүлээд алхаад байв. Би ч нэг сайн яриад үзье гэж бодоод дагаад л байлаа.
Тэгсэн гэнэт зогсоод эргэж харсанаа бүр огт танихгүй хүн шиг муухай царай гарган – Чи намайг яах гээд дагаад байгаа юм бэ. Мөнгөндөө үхэх гээд байгаа бол би удахгүй чамд олоод өгнө гэдэг байгаа. Миний ёстой хөх инээд хүрч тэрүүхэн үед “Энэ муу тэнэг аpxичин авгай ер надад ямар хамаа байнаа” гэсэн шүү шар хорын бодол буцлаж уур хүрээд гэв гэнэт буцаад алхаж билээ… Утас дуугарав. Дарга маань дарга ч гэж Батаа ах залгаж байна. Гайхас хийгээд утсаа авлаа. Тэрээр үгийн зөрөөгүй – Чи зав гаргаад аймгийнхаа эмнэлэг дээр хүрээд ир дээ гээд шууд утсаа салгаж орхив. Би ч “За даа Сараа эгч гуай л нэг асуудал үүсгэж дээ. Хүү нь зүгээр л байгаа даа” гээд тэрүүхэн хоёрын хооронд зөндөө л зүйл бодоод амжив. Эмнэлэгийн гадаа зогсоол дээр тэрээр мөнөөх гоё машиныхаа хаалгыг дэлгээд тамxи зуучихсан сууж байна. Намайг хараад мөнөөх л хөгжилтэй царайгаа гарган – За яасан гайхсан уу гээд гараа өгч байна – Гайхахгүй яах юм. Айлаа шүү дээ. Хүү чинь зүгээр биз дээ гэвэл
– Хүү зүгээрээ. Миний хүү чинь ёстой чулуу шиг эр байхгүй юу гээд инээв. – Яасан юу болоов гэвэл тэгээр намайг нэг л зөөлөн нүдээр харж суусанаа – Яах юу байхав. Чамтай ярих зүйл гараад гэсэнээ – Сараа их хүнд өвчин туссан байна. – Тэгэлгүй яахав дээ харин ч үxчихгүй яваад байхад нь би ч гайхаад байгаа гээд дээр болсон явдалд гомдсон гомдол минь тайлагдаагүй болхоор зэвүүцэн дуугарвал.
Өө нээрээ чамайг “Зөндөө мөнгө төлж эрүүлжүүлхээс авсан. Тэр мөнгийг нь заавал өгөөрэй. Би их баярлаж байсан ч өөртөө гутараад гомдоогоод явуулсан” гээд байсан гэв. – Би ч нэг их гомдоод яахав дээ гэж шал худлаа гомдоогүй царай гарган хариулав. – Ах нь зөндөө бодлоо. Миний эхнэр сайн ч эмэгтэй сайхан ч хүүхэн. – Харсан. Тийм байна лээ. – Би Сарааг өрөвдөөд сүүлийн үед байж сууж чадахгүй байна. – Яагаад. Та Сараа эгчийг биш хүүгээ л бод. Хүүгээ ав.
– Энэ бол хамгийн амархан шийдвэр. Би эртээд чамд хэлсэн шүү дээ. Сараад байгаа цорын ганц өмч бол хүү нь. Хүүг нь авах юм бол би энэ эмэгтэйг амьдаар нь авсанд хийсэнээс ялгаагүй болно. – Зааа. Наад тэнэг чинь үүнийг ойлгохгүй. Харин хүү чинь маш их зовж явааг би харсан шүү. – Хүү ч яахав. Би хүүтэйгээ анх танилцаагүй шүү дээ. Би Сараад дурлаж Сарааг хайрласан. Тэр хайрын гэрч бол миний хүү. Тэгэхээр эхлээд Сарааг ойлгох хэрэгтэй гэж боддог юм. – Таны наад ухаантай үгс одоо хэрэг болохгүй.
Та зүгээр л хүүгээ аваад энэ хүүхнийг орхи. Та ч бас жаргах эрхтэй хүн шүү дээ гэхэд минь тэрээр тонгойж байсан хэдий ч магнайгаа байдагаар нь үрчийлгэн духаараа харан намайг ихэд удаан ажиглаж суусанаа – Би эхнэрээсээ салаад Сараа дээр эргэж ирнээ гэв. Би чихэндээ итгэсэнгүй. – Юу та чинь cолиоpчихсон юм биш биз дээ гэвэл тэрээр уртаар санаа алдаад – Тэр үxэж байна. Харин үxэxээcээ өмнө хэсэгхэн хугацаанд ч болов сэтгэлдээ дүүрэн жаргалтай байж үзэг дээ гээд нүдэнд нь нулимс цийлгэнэлээ. Надад хэлэх үг үнэхээр олдсонгүй. – Эхнэр маань ойлгохгүй байгаа л даа. Яг чам шиг хүүгээ л аваад ир гээд байгаа. Алтыг нь аваад авдарыг нь хая гэж байгаа хэрэг. Хэрэв чи тэр apxичин руугаа явах юм бол хэзээ ч битгий ирээрэй гэсэн. Бид нар бүгд үxнэ. Чи өөрийгөө миний оронд тавиад бодоод үз дээ. Чи яах байсан бэ? гээд нар руу харц далидартал нухацтай харж суулаа…
Сараа эгч энэ явдалаас хойш жил гарангын дараа бурханы орондоо буцсан юм. Батаа ах маань хэзээ ч хажуугаас нь салахгүй асарч тойлсоор байсан даа. Одоо хүртэл би боддог… Миний чихэнд “Чи яах байсан бэ? гэсэн асуулт нь үргэлж сонсогдож байдаг. Тэгээд би Батаа ахыг хүүтэй нь гаргаж өгөхөөр очихдоо “Би яг тань шиг шийдвэр гаргах байсан шүү” гэхэд Батаа ах гуниг дүүрэн нүдээр харж муухан инээмсэглээд толгой дохиж билээ…

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн