ХӨВСГӨЛД ЯВЖ БАЙГААД ТӨӨРӨӨД НЭГ АЙЛД ХОНООД… – БОЛСОН ЯВДАЛ

ХӨВСГӨЛД ЯВЖ БАЙГААД ТӨӨРӨӨД НЭГ АЙЛД ХОНООД… – БОЛСОН ЯВДАЛ

Түрүүн хоол унд байхгүй ээ гээд халгаахгүй байсан байж хачин нөхөр вэ ухааны юм бодоод өнөөх цаасаараа тамхи асааж татчхаад дахиад унтах гээд зүүрэмгэлэж. Зүүрмэглээд байж байтал дахиад л нөгөө хүүхэн уйлаад хананых нь толгойноос нэг зүйл сүүмэлзээд цухуйгаад эмгэн хүний хоолойгоор жигтэйхэн уурлаад хашгичаад байж. Тэгээд эмгэн хүүхэн хоёрын дуу хадаад эхлэхээр нь эвгүйтээд ахиад л шүдэнзээ асаагаад хартал бас л чимээгүй болоод гэрт гэрийн эзнээс өөр хүн алга гэнэ. Гэхдээ тэр дуугараад байсан яриа нь хэлийг нь ойлгоогүй урианхай аятай л байсан гэсэн. Нөгөө орон дээрх ахыг дуудаад энэ гэрт чинь одоо юу болоод ямар хүмүүс яриад байгаа юм бэ гэсэн чинь, нөгөө ах бас л онцийн зүйл хэлсэнгүй гэнэ. Тэгээд хэсэг нойр нь хулжиж сэргээд өмнө нь орсон урд айлынхруу явж хонодог юм уу гэж бодсоноо заза нэгэнт ирчихсэн юм чинь гээд дахиад л унтах гээд хэвтлээ.
Ашгүй нойр нь хүрээд яг унтаад зүүрэмгэлтэл дахиад л нөгөө эмгэн хүүхэн хоёр хэрэлдээд эхлэв. Яасан муу ёрын юм бэ гэж бодоод бүр нойр нь сэргээд жаахан тайвшрах санаатай тамхи асаах гээд нөгөө жаазных нь араас цаас авах гэтэл нөгөө хоёр хоолтой байсан аяга нь хоосорчихсон байна гэнэ. Тэгээд л элдвийн зүйл бодогдоод унтаж чадалгүй байсаар үүр цайлгаад нөгөө урд айлынхруу яваад очиж гэнэ. 
Тэгсэн нөгөө хоёр -Та яаж хоночихов оо? Бид хоёр ч таныг шөнө давхиад л хүрээд ирнэ байх гэж бодоод хаалгаа түгжилгүй хонолоо гэсэн гэнэ. Гүйээ яасан муу ёртой юм бэ, яачихсан айл вэ гээд ахыг асуухад нь тэр хоёр ярьж өгч… Олон жилийн өмнө тэр гэрт байгаа ах ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан юм байна. Тэгээд эхнэр аваад удаагүй байхдаа цэрэгт явчихсан юм байж. Эхнэр, ээж хоёр нь ердөөсөө таарч тохирдоггүй байнга хэрэлддэг байсан. Тэр ахыг цэргээс ирэхийнх нь өмнөхөн өнөө хоёр нь хэрэлдэж байгаад бэр нь яртай мод аваад шидсэн чинь хадам ээж нь өнгөрчихсөн юм гэнэ лээ. Тэгээд хадмыгаа хөнөөсөн бэр нь өөрөө тоононоосоо өөрийгөө дүүжилчихсэн юм гэсэн. Тэрнээс хойш тэр ах цэргээс ирээд хэнтэй ч юу ч ярихгүй ийм сонин болчихсон гэнэлээ гэж ярьсан гэдэг. 

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн