МИНИЙ ХАНЬ ӨӨР ХҮҮХЭН ОЛООД ӨӨРИЙГӨӨ БОЛГОЧИХ…

МИНИЙ ХАНЬ ӨӨР ХҮҮХЭН ОЛООД ӨӨРИЙГӨӨ БОЛГОЧИХ…

Ерөнхийдөө тэгээд л эхнэр маань өвдөж эхэлсэн цагаас эхлээд л бидний с*ксийн амьдрал дууссан гэж хэлж болно. Үүнийг бид хоёр хоёулаа л ойлгож байгаа боловч бас ч тийм тоохгүй хаячихад амархан зүйл биш юмаа. Би тэгээд энэ янзаараа яваад байж чадахгүй эхнэрээсээ хоёулаа аргалаад нэг хийж үзье гэтэл эхнэр дургүйлхээд бүр уурласан. Харин дараа нь надаас уучлалт гуйгаад -Хайр нь өвчинөөсөө болоод тийм зүйл үнэхээр хүсэхээ больсон байна, ор тас хөрсөн юм шиг байна.
Тийм болохоор миний хань амьдралаа үрэн таран хийчихгүйхэн шиг өөр хүнтэй, өөр хамтрагчтай болоод энэ асуудлаа шийдээд байж болохгүй юу гэж надад чин сэтгэлээсээ хэлсэн. Тэр үед нь би өөдөөс нь эрс эсэргүүцээд юу гэж тийм балай юм байдаг юм гээд уурлаад бараг уйлаад хэзээ ч тийм зүйл болохгүй гээд өнгөрч байсан. Харин сүүлийн үед нээрээ ч ханийхаа хэлсэнээр тэгдэг ч юм билүү, тийм хүнтэй болдог ч юм билүү гэж бодогдоод байдаг боллоо.
С*кс хийхгүй удахаар түpүү бyлчирхай үpэвсдэг гэж байсан, бас нас яваад ирэхээр шээxэд хүртэл асуудал үүсээд л ер нь эрүүл мэнд талаасаа ч тэр их муу л гэх юм. Санаа дагаад ч тэр юм уу заримдаа бие засаж шээхээр зовиурладаг болсон ч юм шиг. Хэрвээ тийм зүйл болоод эхнэрээсээ өөр хүнтэй болоод, с*ксийн өөр хамтрагчтай болчихвол өвчтэй эхнэрээ гомдоочих юм биш байгаа даа гэж айх юм. Эхнэр минь өөрөө надад тийм санал тавьж, тийм зүйлийг зөвшөөрч байсан ч дараа нь мэдчихвэл сэтгэлд нь бас нэг хар толбо суулгачих юм болов уу гээд сэтгэл түгшээд байнаа. Эсвэл бүүр тэр бүсгүйдээ татагдаад нөгөөтхөөсөө дор асуудал үүсэх юм болов уу…
Амьдрал үнэхээр хатуурхахаа хүрвэл дэндүү л хатуу байдаг юм байна даа, хэвтэрт байгаа эхнэрээ харахаар хоол ч хоолойгоор давахгүй байх тохиолдол их л байх юм. Одоо би 40 нас хүрч яваа залуу. Та бүхэн харааж зүхэж элдвээр хэлэлгүй нөхөрсөг зөвлөгөө өгөөч. Хэдийн 30 гарсан эр хүний хувьд гурван жил огт тийм зүйлгүй байна гэдэг бас л тэвчээр шалгасан зүйл байдаг юм байна. Зарим хүмүүс хэлэх л байх өвчтэй эхнэрийнхээ эмчилгээнд анхаарахгүй юун хачин юм бичээд байнаа гээд, дээр бичсэнчлэн одоо нэгэнт эмч нарын хэлсэнээр хөл дээрээ босох найдлага маш бага, бараг байхгүй болсон учир гэрээрээ л эм тангаа уугаад эмчилгээгээ хийлгээд явж байгаа шүү. Баярлалаа та бүхэнд.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн