ВАГОНД ЯВЖ БАЙГААД МАХЛАГ ШАР 4 НАСААР ЭГЧ ЭМЭГТЭЙТЭЙ ТАНИЛЦААД…
Wall with Iluminated windows. Detail of soviet era block apartment building

ВАГОНД ЯВЖ БАЙГААД МАХЛАГ ШАР 4 НАСААР ЭГЧ ЭМЭГТЭЙТЭЙ ТАНИЛЦААД…

Тэр хүүхний чинь эцэг эх нь малчин дээрээс нь чамаас эгч бас аав ээж дээрээ хүүхэд төрүүлээд үлдээсэн, нэг охинтой юм байна ямар өөдтэй юм тэгж эцэггүй хүүхэд шуухад гаргах вэ би тийм хүүхнээр бэрээ хийж дийлшгүй нь хүү минь гэж хэллээ. Би ч харанхуйлсан бараан царайтай амьтан надаас нууж байсан хүүхдийг нь цайруулан илчилж улайлгахаар хамаг хурданаараа хийссэн мэт очсон байж билээ. Тэгээд хөөрхий түүнийгээ нүүрийг нь хурууны мөр гаргатал алгадаж орхиод гараад явсан сан.
Уулзалгүй олон хонолоо бүүр байж суух газраа ололгүй гүрийгээд байж байтал ашгүй түүний найз охин бид хоёрыг эвлэрэх гүүрийг тавьж өглөө. Тэгээд залуу хүмүүсийн дэврүүн сэтгэлд бүх юм мартагдсан байж байтал ээж минь бас л утасдаж бараг сургуулиа дуусгахгүй ирэхийг шаардаж байлаа.
Ээжийн үглэхийг тэвчиж гүрийсээр бид хоёр сургуулиа дуусгаад нутагтаа ирлээ. Ингээд би уулзаж чадахгүй xopионд оров. Ээж ч толгой тархийг минь сайн угаасан юмдаг. Нэг өдөр ээж өөрийнх нь ажилладаг газрын ажилтны нэг охинг танилцуулахаар намайг дуудаж би очих замдаа Москвад хамт сурж байсан нэг залуутай тааралдаж багахан зүйлыг хөөрөлдөөд өнгөрч билээ.
Хамгийн сонирхолтой нь С маань жирэмсэн долоон сартай тэр нь миний хүүхэд гэдгийг ч надад хэлээд чи очихгүй бол болохгүй гэдгийг ч хэлж билээ. Ээжийн ажлын газрын хүний охиныг Т гэх бөгөөд өндөр нуруулаг туранхай охин байх. Тэгээд л хоёр ээж хоёр хүүхэд нэгнийхээрээ орж гарч найзалж нөхөрлөж бай гээд л их л сүрхий. Т-ийн зүс царайнд хууртан би С-ийг мартаж эхлэлээ. Удалгүй ч том эцгийн буянгаар муугүй албан тушаал эзэмшиж С-ийгээ мартагнаж. Өдөр болгон Т-тэй уулздаг болов.
Т-тэй хөтлөлцөн их л хөгжөөн шуугиантай гэрлүүгээ орохоор явж байтал С маань сууж байна. Би ч гайхан очлоо тэгсэн гэдэс нь томоос том болчихсон нүүр царай нь тарлантаж сэвхтээд нэг л царай муутай харагдаж байх юм. Би Т-ээс ичин яах гэж ирсэнг нь асуугаад эцэг эх маань биднийг суулгахгүй гэдгийг ч хэлж дээрээс нь өмнөх өөрийнх нь эцэггүй охиныг нь ч дурьдаад уйлуулж орхиод Т-тэй сугадалцан инээд алдаад явсанаа одоо би тод санадаг юм.
Түүнээс хойш би С гэдэг хүнтэй өмнө таараагүй, миний данстай нэг амьтан хорвоо дээр мэндэлсэнг санахыг ч хүсэлгүй амьдарсаар. Т-тэй гэрлэлээ, гэрлэлт минь бүтэлгүйтлээ учир нь би хайргүй хүндээ хайртай юм шигээр дүр эсгэн хайрлаж байж. Тэр ч том тушаалтны эхнэр гэж нэрлэгдэх гэж амьдарсаар байжээ. Энэ хугацаанд бидний голоос нэг охин мэндэлж салахад ээжийгээ дагаад явлаа. Удалгүй бас нэг бүсгүйтэй дэр нэгтгэв бас бүтэлгүйтэж ээж, аав хоёр маань жил дараалан бурханы оронлуу одож би гэдэг хүн жинхэнэ ганцаардсан хүн болж үлдлээ.
За энэ үеэс л би надад голомт залгах нэг хүү бий гэж тэрийгээ олж авч голомтын минь ганц хүү гэдгийг хэлэхгүй бол болохгүй гэсэн өөдгүй бодол зурс хийдэг боллоо. Мөpдөж мөшгөсөөр С-ын тухай олж сонслоо. Хүүгээ гаргасныхаа дараа мэргэжилээрээ ажиллаж байгаад нийгэм солигдоход чадварлаг бизнес эрхлэгч болсон. Одоо хаана амьдардаг, хэн хэнтэйгээ байдаг, хожуу хүнтэй гэрлэж нэг хэнз хүүтэй гэдгийг ч мэдэж холбоо барих утсыг нь ч олж авав.
Нэг өдөр утасдахад нэг л шингэн танил хоолой дуугарч эвтэйхнээр намайг хүүтэйгээ уулзуулахаас татгалзлаа. Би ч ичихээ байж бараг шаардах боллоо. Харин амралтын нэг өдөр хүнсээ цуглуулахаар дэлгүүр ороод явж байтал халз таарчихав. Нөхөр бага хүүгийнхээ хамт юм цуглуулж байсан аж. Ингээд бид ярилцах боломж гарсан юм. Нөхөр нь төвшин сайхан дөлгөөхөн хүн аж. Бид хоёрыг тухтай ярилц гэх хэлээд хүүгээ тэвэрсээр яваад өглөө. Би ч 20 гаруй жил байнга санадаг байсан юм шиг л худлаа хэлж түүнийг хүүтэй минь уулзуулахыг зөвшөөрүүлж чадав.
Даанч би хамаг юмнаас оройтсон байлаа. Хүү минь хорин хэдэн жилийн өмнөх миний дүр төрхтэй хичнээн ижилхэн ч оюун ухаан, хүмүүжил, үйл хөдлөл нь дэлгүүрт таарсан тэр дөлгөөхөн эртэй дэндүү ижилхэн ажээ. Тэр эрээр овоглож түүнийг ааваа гэж дуудна. Ингээд л би голомтоо 20 жилийн өмнө өөрөө голоод явуулснаа ойлгосон юмдаа. Над шиг өөдгүй явдал бүү гаргаарай залуусаа. Хэрвээ хайртай бүсгүйгээ над шиг уйлуулж бяцхан хүүгээ орхиж явах гэж байгаа бол эртхэн түүндээ иргэж оч. Чи түүнд хайртай хэрнээ хайрлаагүйн төлөө орчлон чамд өөрийг чинь өнгө мөнгөөр үнэлсэн хэн нэгэнтэй зүгээр олон жилээр эвцэлдүүлж орхино шүү.
Өөрийн зүрх сэтгэлийн асуудалд над шиг эцэг эхээ бүү оруулж байгаарай тэд таныг төрүүлж өсгөсөн ачтан ч та тэдэнтэй байсан хугацаанаас илүү урт он жилийг өөр нэгэн хүнтэй өнгөрүүлэх тул та өөрөө л шийдвэрээ гарга. Үүнийг уншсан эр хүн бүр ухаараарай над шиг алдаа гаргахгүйн тулд бусаддаа тvгээгээpэй… БҮҮ АЛД

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн