БОЛСОН ЯВДАЛ – НУЛИМСТАЙ УНШЛАА

БОЛСОН ЯВДАЛ – НУЛИМСТАЙ УНШЛАА

Босоод хаалгаа тайлтал муу хүү маань уйлчихсан зогсож байна. -Хүүе ээ яагаа вэ миний хүү гэсэн, харин янз бүрийн дугаараас олон хүн залгаад -Хаана байна, хичээлдээ очсон уу гэж ээж нь асуулгаж байна гээд байхаар таныг өөрөө ярихгүй болохоор нь дүү та хоёрыг яасан юм болдоо, ямар нэг юм болсон юм байхдаа гэж айгаад хичээл дээрээсээ хар хурдаараа гүйгээд ирсэн чинь хаалга хэн ч тайлдаггүй.
Бүр айгаад ойрхон цагдаагийн газар байна уу гэж хайж явж байгаад, эргэж ирээд дахиад тогшсон юмаа. Та хоёр зүгээр үү гэж хүү минь уйлангаа хэлж байнаа. Хүүгээ хараад нулимс минь урсаад л явчихлаа, гэсэн ч хүүгээ одоо яв, хичээлээ тасалж болохгүй миний хүү гэсэн -За ээжээ гэсээр нэг үнсүүлээд эргэж харан харан мэгшсээр шатаар бууж билээ. Би ч гэртээ буцаж ороод асгартал уйлсандаа. Энэ хорвоод намайг хэн ч хэзээ ч магадгүй ийм үнэн, чин сэтгэлээсээ хайрлахгүй байх гэсэн тийм их хайрыг, ухаарлыг би тэгэхэд л хүүгээсээ олж харсан юм. Үртэй хүн жаргалтай гэж…

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн